Оросын сөнөөгч нисэх онгоцыг буудан унагав
Оросын “Су-24” сөнөөгч нисэх онгоцыг буудан унагасныг тус улсын Батлан хамгаалах яам нотоллоо. “Сирид агаарын ажиллагаанд оролцож байсан Оросын сөнөөгч нисэх онгоц газраас буудсаны улмаас Сирийн газар нутагт сүйрсэн” гэж тус яам цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Нисгэгчид нь онгоцоосоо амжилттай гарсан гэж урьдчилсан мэдээлэл бий ч тэдний байрлалыг “тодруулж” байна. “Ослын байдлыг тодруулна. Сирийн хил дотор сөнөөгч онгоц нисэж байсан” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Сиритэй залгаа Туркийн агаарын хилийг зөрчсөн Оросын “Су-24” сөнөөгч онгоцыг Туркийн нисэх онгоцууд буудан унагасан гэж Туркийн Ерөнхийлөгчийн эх сурвалжууд мэдээлжээ.
Хүлээсэн үүргийн хүрээнд, Турктэй залгаа хилийн ойролцоо, Сирийн баруун хойд нутаг дахь туркменууд суурьшсан Баир Бужак суурингийн ойролцоо сөнөөгч онгоцыг буудан унагасан гэж Туркийн цэргийнхэн нэмж хэлжээ.
Гадны сөнөөгч онгоцонд 5 минут 10 удаагийн сануулга өгсний дараа хоёр “F-16” сөнөөгч онгоц ноос гал нээсэн гэж Туркийн Жанжин штаб мэдээлсэн байна.
Х.Аминаа
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
URL: