А.Жоли цэвэршиж эхэлжээ
Үүнд итгэхэд бэрх ч нас ахих тусам дааврын өөрчлөлтүүдийг амсах үеэрээ баярлаж суудаг эмэгтэйчүүд байдаг аж. Энэ тухай саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Холливудын жүжигчин, найруулагч Анжелина Жоли ярьсан байна. Хоёр хөхөө тайруулж, өндгөвчүүдээ авахуулсан тэрбээр эрт цэвэршиж эхэлсэн ч сэтгэлээр огт унахгүй байгаа гэнэ шүү.
Харин ч эсрэгээрээ аж. “Надад цэвэрших үйл явц таалагдаж байгаа. Ямар нэгэн онцын өөрчлөлт гарахгүй байна. Би том болсон хүн. Хөгшрөлт явагдаж байгааг яалтай билээ дээ. Би удаан амьдрахгүй байх. Үүндээ сэтгэл нэг их шаналахгүй байгаа. Өмнө нь бол би үхлийн тухай бодоод айдаг байсан.
Харин одоо бол энэ бодлоосоо ангижирч, зүгээр л амьдралаас таашаал хүртэж сууна” гэж Жоли ярьжээ. Эр нөхөр нь ч түүнийг тал бүрээр дэмжиж, өөрийг нь өндрөөр үнэлсэн хэвээр байгаа гэдгийг тэрбээр онцлов.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: