П.Дэлгэржаргал: Зогс та, байж байгаа тэр л газраа зогс

Та хаана байна. Яг тэр байгаа газраа л зогс. Чамд болж бүтэж байгаа юм байна уу. Чамд хийж төлөвлөхөөр шийдсэн зүйл байна уу? Эсвэл чи зүгээр л өөрийгөө орхигдсон нэгэн гэж үздэг үү. Үл итгэх харцаар орчлонг чи цоргин харна уу.

Зогс та. Яг тэр байгаа газраа л зогс. Чиний өнгөрсөн амьдрал сайхан зүйлээр дүүрэн байсан. Чиний өнгөрсөн амьдралд сургамжтай, гашуун явдал болсон л байж таарна. Сайн ч байсан муу ч байсан ямар нэгэн мөрөө өр зүрхэнд чинь үлдээсэн л байгаа.

Тийм ээ, та ирээдүйнхээ тухай өөдрөгөөр боддог бол, ирээдүйнхээ талаар зовнин боддог бол. Одоо боллоо. Та зогс. Яг байж байгаа тэр л газраа зогс. Тэгээд та гадаа гар. Тэнгэр өөд өлийн ширт. Уртаас урт амьсгал авч ухаан бодлоо тэнгэрт илгээ.


URL:

Сэтгэгдэл бичих