Сэтгүүлч Л.Болормаагийн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ

“Mongolian Mining Journal” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч Л.Болормаа 2015 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гарсан. Энэ нь Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон юм. Түүнийг нас барсан даруйд хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн цахим сүлжээгээр гадны нөлөөтэй амиа алдсан гэх мэдээлэл цацагдсан.

Тэгвэл өнөөдөр задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт цус харвасны улмаас амиа алдсан гэж гарчээ. Харин нарийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах аж. Нэгэнт урьдчилсан дүгнэлт гарсан учраас талийгаач Л.Болормаагийн ар гэрийнхэн ч худал ташаа мэдээлэл нийтлэхгүй байж, бурхан болоочийг хүндэтгэхийг хүссэн юм.

Л.Болормаа нь шинэ цагийн сэтгүүлзүйн салбарын шилдэг төлөөлөгч байсан. Эдийн засаг, нийгэм, улс төр, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичдэг бөгөөд “Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналтан болж байв.

Г.Төмөр


URL:

Сэтгэгдэл бичих