“Шээс задгайрсан” өвөгчүүдээс Монголын төрийг хамгаалцгаая
Шээс нь задгайран, тэгшхэн ч алхаж чадхаа байж, гарын үсэг зурах гэж сараачин, хундгатай архиа уух хоорондоо талыг нь сэгсэрчихдэг, морь харах гэж байхдаа дур ханах нь халаг шахуу болсон өвгөд Монгол төрд “шар сэмжилж” байна. Монголын төрийг 40 жил удирдсан их удирдагч Ю.Цэдэнбал 24 настайдаа Сангийн сайдаар очиж 30 хүрээгүй байхдаа Монгол төрийн жолоог атган хөгжилд хөтлөж байсан цаг бий. Гэтэл сүүлийн үеийн өвөгчүүд маань “Одооны хүүхдүүдийн их санаагээ” хэмээн толгойгоо хараар будангаа сэгсэрч суух юм.
Болохгүй чадахгүй гэдгээ олонтаа харуулсан өвгөн гишүүд эхнээсээ памперсанд орж байгааг тохиолдуулан улс төрөөс сайн дураараа гармаар байна. Гэхдээ үр хүүхэд ач гучдаа “сандлаа өгнөө” гээд явж огт боломгүй байна. Үр хүүхдүүд нь л эцэст нь зовж “чадлаараа” гарч ирсэн залууст “өшиглүүлнэ” гэж бодмоор юм.
Ингэж л сэтгэж чадахгүй байгаа хүмүүсийг ч тэр хүүхдүүдийг нь ч тэр сонгоод хэрэггүй буйзаа.
URL: