Хамаг мөнгөө үрээд дууссан НБА-ийн 10 од
- ДЕННИС РОДМАН
50 сая доллар.
Тэрээр бүх мөнгөө барсны дээр хүүхдийн тэтгэвэрт нэг сая долларын өртэй үлджээ.
- КЕННИ АНДЕРСОН
60 сая доллар.
Гурван салалт, найман хүүхэд. Шүүхийн шийдвэрээр таван өөр эмэгтэйг тэжээсээр, эцэст нь сүйрчээ.
- ЭДДИ КАРРИ
70 сая доллар.
Тэрээр мөнгөө зүгээр л цацаад дуусгажээ. Хэрхэн, юунд зарцуулснаа санадаггүй аж.
- ДЕРРИК КУЛМАН
91 сая доллар.
Мань эр 2009, 2010 онд Детройтын сүйрсэн эдийн засагт туслах гэж бүх мөнгөө зарцуулаад хоосон хоцорчээ.
- ШОН КЕМП
92 сая доллар.
Тэрээр хөрөнгийнхөө ихэнхийг зургаан өөр эмэгтэйн долоон хүүхдийн тэтгэвэрт өгөөд дууссан юм.
- ВИН БЕЙКЕР
100 сая доллар.
Мөрийтэй тоглоом, архинд хамаг мөнгө өгөөд хоосорсон байна.
- ЛЕТРЕЛЛ СПРЬЮЭЛ
100 сая доллар.
Нью-Йорк Никсийн экс тоглогч дарвуулт завь болон бусад тансаг зүйлд энэ их мөнгөө зарцуулаад, дараа нь зардлыг нь дийлэлгүй дампуурчээ.
- АНТУАН ВОЛКЕР
110 сая доллар.
Зодог тайлаад гурван жилийн дотор бүх мөнгөө дуусгажээ. 70 орчим түнш, найздаа тараагаад дууссан гэж хэлдэг.
- СКОТТИ ПИППЕН
120 сая доллар.
Муу, тооцоогүй хөрөнгө оруулалт домогт Майкл Жорданы хамгийн сайн хамтрагчийг сүйрүүлжээ. Тэрээр дөрвөн сая ам.доллараар худалдаж авсан хөнгөн нисэх онгоцоо ганц ч удаа ашиглаагүй.
- АЛЛЕН АЙВЕРСОН
200 сая доллар
Үнэт эдлэл, хувийн нисэх онгоцонд багагүй мөнгөө үрсэн. Хамгийн гол нь түүнийг тойрон эргэлдэж байсан найзууд нь Айверсоны мөнгийг ашиглаж, завшаад дуусгажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: