Цагдаагийн байгууллагын тухай түүхэн баримт бичгийг ХСИС-д өгөхөөр болжээ

IMG_2676_700x700

Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан Хууль сахиулахын их сургуулиас хууль зүйн салбарт өөрийн  хувь нэмрээ оруулж буй доктор, профессор, хошууч генерал Б.Пүрэв, доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Ж.Долгорсүрэн нарын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг сурталчлах, намтар түүхийг сонсогч, суралцагч, залуу судлаачдад таниулах өдөрлөг зохион байгууллаа.  Тус өдөрлөгт Хууль сахиулахын их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр, Цагдаагийн сургуулийн захирал, тэргүүн дэд комиссар Ж.Эрдэнэбаатар, Онцгой байдлын сургуулийн захирал, хурандаа П.Баттогтох, Хилийн сургуулийн захирал, хурандаа В.Жавхланцогт болон багш, судлаач, сонсогчид оролцов.

IMG_2684_700x700

Өдөрлөгийн арга хэмжээнд доктор, профессор, хошууч генерал Б.Пүрэв, доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Ж.Долгорсүрэн нар Хууль сахиулахын их сургуулийн багш сонсогчдод эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хэрхэн хийх талаар зөвлөгөө өгч, санал бодлоо солилцон ажил, амьдралын гэгээхэн дурсамжаасаа хуваалцлаа.

IMG_2688_700x700

Энэ үеэр доктор, профессор, хошууч генерал Б.Пүрэв 1993 онд анх батлагдсан Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөл, боловсруулах үйл явцын холбогдолтой түүхэн баримт бичиг, төсөл, саналын эх материал, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, нэгдсэн чуулганы хэлэлцүүлгийн тэмдэглэл зэргийг ХСИС-ийн номын санд хүлээлгэн өгөхөөр болсон юм.

Ийнхүү хууль зүйн салбарын албан хаагчдыг бэлтгэдэг эрдмийн их уурхай болсон Хууль сахиулахын их сургуулийн эрдэмтэн багш, сонсогч, суралцагсад “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг угтан их сургуулийнхаа бахархал болсон доктор, профессор, гавьяат багш Со.Бадарчи, доктор, профессор, хошууч генерал П.Даш, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвай нартай уулзалт өдөрлөгийг зохион байгуулж, сургаал үгсийг сонсч, туршлага мэдлэгээс нь хуваалцав.

С.Саруул

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих