“Тахилт өндөр уул”-ынхаан барилгаа зогсоо
Өнөөдрийн нийгэмд нийтийн эзэмшил газрыг мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс дээрэмддэг бичигдээгүй хуультай болчихоо юу даа.
Гэтэл үндсэн хуулинд бэлчээр худаг ус цэг, нийтийн эзэмшил газрыг хориотой гэж заасан байдаг. Тэгвэл энэ хууль үнэн хэрэгтээ үйлчилэхгүй байгааг манайхан харуулдаг.
Үүний нэгэн жишээ Чингэлтэй дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах 15-р байрны хойд талын нийтийн эзэмшил газар болох орон сууцны өмнөх талбайн авто зогсоолыг хувийн компани дээрэмдэж авчээ. Энэхүү авто зогсоолыг дээрэмдэж авсан нь “Тахилт өндөр уул” ХХК аж.
Харин оршин суугчид нь контор үйлчилгээний барилга барихад зориулан 210 м.кв газар олгохын эсэргүүцэж удирлагууд нь хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй байна. Мөн дээрээс нь захирамж цуцлахыг чинь харья гэж ам бардам хэлдэг гэнэ. Тиймээс оршин суугчид НМХГ-т өргөдөл гаргажээ. Өргөдөлийг нь хүлээн авч үзээд Нийслэлийн газрын албанд газар эзэмших эрхийн хүчингүй болгуулах тоотыг энэ оны зургадугаар сарын 22-нд явуулжээ.
Одоо хүртэл барилга баригдсаар байхад албаныхан нүдэн балай чих нь дүлий суусаар л. Тус байрны арын авто зам болон зогсоолын доогуур дулааны шугам сүлжээ явдаг. Барилга байшин барих ямарч боломжгүй газар. Тийм байхад л газрын зөвшөөрөл олгоод байгаа нь гайхмаар.
Нийтийн эзэмшилийн ийм том газрыг хувийн компанид дур мэдэн өгч байгааг бодоход цаана нь авилгал явж байгааг үгүйсгэж болохгүй.
URL: