Жада Смит олны харааг булаав
Энэ оны Латин Грэмми авардсын улаан хивсний ёслолд Холливудаас олон зочид хүрэлцэн иржээ. Тэдгээрийн дундаас жүжигчин Уилл Смитийн гэргий Жада Пинкетт Смит дур булаам гоёмсог даашинзаараа олны харааг булаажээ. Өдгөө 44 настай Жада Пинкетт Смит чээж нь нэвт гэрэлтсэн цагаан өнгийн даашинзаар гоёсон байна. Жада болон Уилл Смит нарыг үдшийн хамгийн халуухан хос гэцгээж байв.
Жада болон Уилл Смит нар гэрлээд 20 жил болж байгаа аж. Тэд хүү, охинтой билээ.
С.Ням
URL: