Хог хаягдлын талаар иргэдийн гомдлыг 11-11 утсаар авч байна

Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ил задгай хог хаягдлыг багасгах, тохижилт, хог хаягдлын хяналтыг сайжруулах зорилгоор нийслэлийн хороодод олон нийтийн байцаагчийг ажиллуулж байгаа юм.

Олон нийтийн байцаагчид нь хариуцсан хороондоо тогтмол ажиллаж хог хаягдал, тохижилттой холбоотой зөрчлийг баримтжуулж, зөрчлийн тэмдэглэлийг үйлдэн хорооны Засаг дарга болон мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шилжүүлж, зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль, журмын дагуу торгууль, шийтгэвэр ногдуулах үүрэгтэй.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит өвөлжилтийн бэлтгэлийг шалгах үзлэгийн үеэр Сүхбаатар дүүрэг 37 олон нийтийн байцаагч ажиллуулж байгаагаа танилцуулав. Үүнээс 20 олон нийтийн байцаагчийг дүүрэг, 14-ыг нь хог хаягдлын үйлчилгээний компани, гурвыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтэл” ОНӨААТҮГ-аас томилжээ.

Хороо бүрт хог хяагдалтай холбоотой гарсан зөрчлийг олон нийтийн байцаагч тэмдэглэн авч тухай бүрт нь холбогдох этгээдэд мэдэгдэж ажлын 1-3 хоногийн дотор арга хэмжээ авч ажиллаж байна. Хог хаягдлын талаарх гомдлыг Шуурхай утас 11-11 -р авч байгаагаас гадна тухайн хорооны хог тээврийн үйлчилгээний компаниуд зөрчил гомдлыг шууд хүлээн авч шийдвэрлэж байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих