Саудын найрагч шашнаасаа урвасан хэргээр цаазын ял авчээ
Саудын Арабын яруу найрагч Ашраф Файядыг бурхан, зөнч Мухаммед болон шүлгийн түүврээ харааж зүхсэн гэх гэрчүүдийн мэдэгдэлд үндэслэн шүүхээс цаазаар авах ял оноожээ.
Анх сэжигтнийг Саудын Арабын шашны цагдаа нар баривчилж, шүүхээс түүнд дөрвөн жил хорьж, 800 удаа ташуурдах ял оноосон байна.
Харин давж заалдах шатны шүүгч түүнийг шашнаасаа урвасан гэх үндэслэлээр цаазаар авах ял оноосон аж. Хүний эрхийн төлөө тэмцэгч “Human Rights Watch” олон улсын байгууллагынхны өгүүлснээр Саудын Арабын Хууль зүйн яам болон бусад эрх мэдэлтнүүд энэ талаар тайлбар өгөөгүй байна.
URL: