Ирвэс хамгаалагч залуугийн амиа алдсан шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг байгууллаа

“Машинаа гаражид тавиад ирье” хэмээн нийслэл дэх гэрээсээ гарсан 27 настай залуу амиа алдсан байдалтайгаар Хөвсгөл далайгаас олдсон харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, түүний цогцсыг зургаан хоногийн дараа Хөвсгөлөөс олсон нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэх хардлагыг төрүүлсэн.

Учир нь түүний аав нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа хүүгээ удаа дараа дарамтлуулж, халдлагад өртөж байсан тухай ярьсан байдаг. Мөн хутгалуулж байсан тухай ч ярьсан байдаг юм. Уг хэрэгт УИХ-ын зарим гишүүн анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас түүний нас барсан шалтгааныг тодруулахаар шалгаж эхэлжээ.

Ирвэс хамгаалагч залууг гадны нөлөөтэй амиа алдсан уу, дарамтад байсан эсэхийг тогтоохоор Улсын мөрдөн байцаах газарт ажлын хэсэг байгуулан шалгаж эхэлсэн байна.

Г.Лхагваа


URL:

Нэр: Anonymous Огноо: 23 November 2015

Амиа алдсан байдалтайгаар гэлгийг юу гэж ойлгохуу

Сэтгэгдэл бичих