Золгүй байдлаар долоон хүн нас баржээ

04788b5043cb3f9dbig

Цагдаагийн байгууллагад өчигдөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 127, зөрчлийн 951, Зам тээврийн ослын 348 мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 48 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 22 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.

Харин нийслэлд золгүй байдлаар долоон хүн нас барсан бөгөөд нийт 12 осол гарч найман хүн гэмтжээ.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр өчигдөр дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 26, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг хоёр, танхайрах гэмт хэрэг нэг, залилан мэхлэх гэмт хэрэг хоёр, зам тээврийн хэрэг зургаа гарсан гарсан аж.


URL:

Сэтгэгдэл бичих