Бууны сум зарж байсан эмэгтэйг саатуулав

Баянзүрх дүүргийн 17 хороо “Нарантуул” ОУХТ-ийн өргөтгөлийн …-р чингэлэгт нууцаар бууны сум бусдад зарж байсан этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, тус дүүргийн 22 хороонд оршин суух 40 настай эмэгтэй Н нь “АКМ” бууны сум 68 ширхэг, “Дровинк” бууны сум 10 ширхэг, “Winchester” бууны сум 20 ширхэг, марк тодорхойгүй бууны сум 40-ийг хууль бусаар зарж борлууж байсныг илрүүлэн дүүргийн цагдаагийн хэлтэс хэргийг үргэлжүүлэн шалгаж байна.

О.Хангал


URL: http://www.fact.mn/249776.html

Нэр: Zochin Огноо: 23 November 2015

Zahaar duuren bolood udaj bgaa yumiig odool 1 ilruulee yu

Сэтгэгдэл бичих