Үр зулбуулах эм худалдаалж байжээ

1234fegsg

Иргэдийн мэдээллээр “Нарантуул” зах дээр нууцаар үр зулбуулах эм худалдаалж байсан этгээдийг цагдаа нар илрүүлжээ.

Тодруулбал, энэ сарын 22-нд “Нарантуул” зах дээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд оршин суух 44 настай эмэгтэй С гэгч нь үр зулбуулах үйлчилгээтэй “Misoprostol tablets” эм 9 ширхэгийг ”Iprofen” эм 4-ийг зарж байсныг илрүүлэн шалгаж байна.

Дээрх эмүүдийн хувьд Монгол Улсын эмийн бүртгэлд байдаггүй эм бөгөөд урд хөршөөс иргэд өөрсдөө оруулж ирэн нууцаар худалдаалж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюултайгаар заналхийлж байдгийг мэргэжлийн хяналтын газраас байнга анхааруулсаар байтал өсвөр насны охидууд болон оюутнууд хямдыг нь бодож дээрх төрлийн эмийг авч ууж, эрүүл мэндээрээ цаашлаад амь насаараа хохирсон тохиолдол цөөнгүй байгаа юм.

О.Хангал

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих