Х.Тамирт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлнэ
Хар тамхины хэргээр цагдан хоригдож байгаа Тээврийн прокурор Х.Тамир болон түүний хамсаатан Б.Амарбаясгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгаж дуусчээ. Улмаар тэдэнд холбогдох хавтаст хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болсон гэдгийг эх сурвалж хэлэв.
Х.Тамирын хувьд хар тамхины хэргээр саатуулагдаад олон сар болж байгаа бөгөөд хэд хэдэн удаа батлан даалтад гарахыг хүссэн ч гаргаагүй юм.
Түүнийг хар тамхи хэрэглэдэг байсан төдийгүй ийм төрлийн бизнес нууцаар эрхэлдэг байсан гэх. Хэргийн тухайд тэрбээр бусдаас “мөс”-өө бусдаас худалдаж авч байхдаа үйлдэл дээрээ баригдсан байдаг.
О.Хангал
URL: