Тусгаар тогтнолын түүх гэрэл зурагт-1

НАМЫН АНХНЫ ДАРГА СОЛИЙН ДАНЗАН С.Данзан 1921 оны 3 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Монгол Ардын Намын анхны дарга, 1921 оны долдугаар сард Сангийн яамны тэргүүн сайд, 1923 онд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч, Бүх цэргийн жанжны албыг хашиж байв.

АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД ДОГСОМЫН БОДОО. 1921 оны 3 сараас Ардын Түр Засгийн Газрын дарга, мөн оны 4 сараас ерөнхий сайд, 1921 оны 7 дугаар сарын 10-нд Ардын Засгийн Газрын ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны сайдаар ажиллаж байсан.

 АРДЫН ТҮР ЗАСГИЙН ГАЗРЫН ДАРГА Д.ЧАГДАРЖАВ. 1921 онд Ардын Түр Засгийн Газрын анхны дарга, Хөвсгөл Урианхайн монголчууд, Дархад ард олонд нам засгийн бодлогыг таниулж тохинуулах түшмэл, Монголын харилцан туслалцах хоршооны даргаар ажиллаж байв. БҮХ ЦЭРГИЙН ДЭД ЖАНЖИН ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАН. 1939-1952 онд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлтийн Ерөнхий сайдаар ажилласан. 1936 онд Монгол Улсын маршил, 1941онд Монгол Улсын баатар, 1945 онд Монгол Улсын хошой баатар цол хүртжээ.

УЛСЫН БАГА ХУРЛЫН ДАРГА ДАНСРАНБИЛЭГИЙН ДОГСОМ 1921-1926 онд Дотоод яам, цэргийн яам, Ховдын хязгаарт суух Засгийн газрын төлөөний сайд 1933-1934 онд Тагна тувад суух бүрэн эрхт элчин төлөөлөгч, 1936-1939 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга.

БҮХ ЦЭРГИЙН ЖАНЖИН Д.СҮХБААТАР. 1921 оны 3 дугаар сарын 1-3-нд хуралдсан Монгол Ардын Намын анхдугаар их хурлаас Бүх цэргийн жанжин болсон. 1921-1922 он хүртэл Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн зөвлөлийн гишүүний албыг хашиж байв.
Монгол ардын намын тамга.
УЛСЫН БАГА ХУРЛЫН ОРЛОГЧ ДАРГА ДАРЬЗАВЫН ЛОСОЛ.1928-1934 онд МҮЭ-ийн төв зөвлөлийн дарга, Улсын банкны орлогч дарга, 1937-1939 онд БНМАУ-н Бага хурлын тэргүүлэгчдийн орлогч /дэд/ даргаар ажиллаж байсан.
Намын хүмүүсийн дагаж явах тангарагын бичиг.
Монгол Ардын Засгийн Газар, Монгол Ардын Намын Төв Хорооны гишүүд Коминтерний төлөөлөгч Б.З.Шумяцкийн хамт. 1921 он.
Хиагтыг чөлөөлөхөд оролцсон зарим партизанууд.
Ардын Түр Засгийн Газар байрлаж байсан байшин.
Ардын түр ЗГ-аас сургууль байгуулах тусгай дүрмийг 1921 оны 8-р сарын 14-нд баталжээ. 1921 оны 11-р сарын 2-нд Нийслэл Хүрээнд анхны гурван жилийн бага сургуулийг улсын төсвөөр байгуулж хичээллүүлснээр нийтээр бичиг үсэгтэй болох эхлэл тавигдсан.
1925 оны 12 сард Улаанбаатар хотод анхны больниц байгуулагджээ.
Яармаг дахь Монгол банк. 1930 он.
Алтанбулагт Ардын түр засгийн газар байрлаж байсан хашаа.
Монгол Ардын Намын Төв Хороо, Ардын Түр Засгийн газрын гишүүд Хиагтаас Маймаачин хотод нүүж ирсэний дараа. 1921. 03 сар
Ардын журамт цэрэг нийслэл хүрээнд. 1921 он
Жанжин Д.Сүхбаатар Зөвлөлт Орос Улсын улаан цэргийн дарга нарын хамт. 1921 он
Д.Сүхбаатар, Н.Янжмаа нар. 1920-иод он

URL:

Сэтгэгдэл бичих