Сүү үсийг шулуун болгодог

Америкийн “www.wikihow.com” сайт сүүний тусламжтай үсээ шулуун болгох аргаас нийтэлжээ.

Алхам №1


100 грамм сүүг ус шүршигчид хийгээрэй. Сүүгээ буцалгах шаардлага байхгүй.

Алхам №2


Сүүгээ бэлдсэнийхээ дараа хуурай үсэндээ нэгэн жигд цац. Сайтар норгох шаардлагатай.

Алхам №3


Сүүгээр үсээ норгосныхоо дараа том шүдтэй самаар самна. 2-3 минут үсээ самнаж, угаахад бэлд.

Алхам №4


Үсээ самнасныхаа дараа угаагаарай. Сүүгээ сайтар арилгахын тулд шампунь хэрэглэ. 20 минут үсэндээ массаж хийгээд дараа нь сайтар зайлаарай.

Алхам №5


Сүүлийн алхам. Үсээ хатаагаад, самна. Таны үс гайхалтай зөөлөрч бас үсний индүү ашиглах шаардлагагүй шулуун болох болно. Мөн өдрийн турш таны үснээс сайхан үнэр үнэртэх болно.

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих