Таксины жолоочийг хөнөөсөн хосуудыг шүүнэ
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн хоёрдугаар сард таксины жолоочийг олон удаа хутгалж амийг нь хохироосон хэрэг гарсан билээ. Хэргийг 1990, 1991 Энхболд, Ариунтуяа гэх залуус үйлдсэн бөгөөд тэд хохирогчийн амийг хохироогоод машиныг нь унаж, Төв аймгийн нутагт аваачаад хаяад тэнд бүгж байхад нь цагдаа нар шуурхай илрүүлж баривчилсан байдаг.
Тэгвэл дээрх эмэгтэй эрэгтэй хоёрт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр Дүүргийн анхан шатны I дүгээр шатны шүүхэд болох ажээ. Нэгийг нь одоо болтол цагдан хорьж байгаа бөгөөд өмнө нь танхай дээрмийн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан нэгэн аж.
Сэжигтэн этгээдүүд хэргээ Улаанчулуутын орчим үйлдсэн бөгөөд таксины жолоочид өгөх мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар хохирогчийн хоолойг боомилж, олон удаа хутгалж амийг нь хохироосон.
Түүнчлэн хэргээ нуун далдалж зугтаж явахдаа мөн замаараа дээрэм тонуул хийсэн байдаг. Ийнхүү тэднийг өнөөдөр шүүх бөгөөд Энхболд нь хоригдож, Ариунтуяа нь гадуур батлан даалтад байгаа ажээ.
О.Хангал
URL: