Галзуу өвчнөөс сэргийлье

Галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулж, шүлсдүүлсэн хүний тохиолдолд үзүүлэх тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд “Галзуу өвчний тандалт, оношилгоо, эмчилгээний стандарт” (MNS-5348-42:2010), Эрүүл мэндийн сайдын 2008 оны 151 дүгээр тушаалаар батлагдсан “Галзуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар”, вакцин ийлдэс тарих заавар, холбогдох зөвлөмжийг мөрдөж ажиллана.

Мэдээлэл өгөх, солилцох

Галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулсан, ноцуулсанхүн, эмнэлгийн байгууллагуудад хандах тохиолдолдЗӨСҮТ,аймаг, нийслэлийн ЗӨСТ-үүдтэй дараах чиглэлээр холбогдоно.

Үүнд:

-Дуудлагын тухай мэдээлэл өгөх

-Авах арга хэмжээний тухай зааварчилгаа авах

-Галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, ийлдэсийг захиалах, зөвөлгөө авах

-Эмнэлзүйн тусламж үйлчилгээний талаар мэргэжилтэнээс зөвөлгөө авах

Урьдчилан сэргийлэлт:

-“Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”ийг жил бүрийн 9 дүгээр сарын 28-нд тэмдэглэдэг бөгөөд энэ өдрийг угтуулан хүн ам, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан сургалт, сурталчилгаа хийх,

-Галзуу өвчний сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг авна.

Вакцинд хамруулах:

1. Урьдчилан сэргийлэх тунгаар: Галзуугийн вирус, өсгөвөр, халдвартай материалтай ажилладаг лабораторийн ажилтнууд, галзуугийн эсрэг вакцин, ийлдэсийн үйлдвэрлэл эрхэлдэг мэргэжилтэнүүд

2. Халдварт өрсөн тохиолдолд бүрэн тунгаар:

- Монгол эдийн шингэн вакцин 7-12 удаа өдөр бүр, 10 болон 20 дахь өдрүүдэд тарих

- Эсийн өсгөврийн вакцин: Үйлдвэрлэгчийн зааврын дагуу (1-5 тун эсвэл 1-6 тун)

- Галзуу өвчний эсрэг вакцины бүрэн тунд хамруулах талаар ЗААВАР, ЗӨВӨЛГӨӨГөгөх

Мал, гэрийн тэжээвэр нохой, муур зэрэг амьтдыг мал эмнэлгийн байгууллага, малын эмчид жил бүр үзүүлж, хянуулах, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах тухай хүн амд зөвлөх


URL:

Сэтгэгдэл бичих