Хүний эрүүл мэнд төрсөн сараас нь шалтгаалдаг гэнэ
Кембриджийн Их сургуулийн эрдэмтэд хүүхдийн хөгжил болон насанд хүрэгчдийн эрүүл мэндэд төрсөн сар нь нөлөөлдөг болохыг баталжээ.
Хамгийн эрүүл чийрэг, бие сайтай хүүхдүүд зуны саруудад төрсөн байдаг гэнэ. Их Британий Биобанктай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд 450 мянган Британи иргэний эрүүл мэндийн талаарх мэдээлэлд үндэслэн уг судалгааг явуулжээ.
Зургаа, долоо, найдугаар саруудад төрсөн хүүхдүүд биедээ таарсан жинтэй, үе тэнгийнхнээсээ өндөр байсан аж. Зун төрсөн охидуудын бэлгийн хөгжил хараахан хожуу явагддаг хэдий ч энэ бүгд нь эрүүл мэнд сайтайг илтгэх чухал үзүүлэлт болдог хэмээн Телеграф онцолсон байна.
Зун болон өвөл төрсөн хүүхдүүд эрүүл мэндийн хувьд ялгаатай байсан нь нарны гэрэлтэй холбоотой хэмээн судлаачид үзжээ. Учир нь нарны гэрлээс жирэмсэн эхчүүд жирэмсний сүүлийн долоо хоногуудад Д аминдэмийг нөхөн авдаг.
Уг судалгааны явцад эрдэмтэд хүний эрүүл мэндэд төрөл бүрийн генетикийн хүчин зүйлүүд, мөн хортой зуршил, хоолны дэглэм зэрэг нь нөлөөлдөг болохыг тогтоосон байна.
Эх сурвалж: www.golbis.com
URL: