Монгол маягийн – Улс төр

-Ирэх сонгуулиар баахан “боловсролгүй” хүмүүс УИХ-д орж ирэх нь-

“Эр хүн эр хүндээ хайртай” гэдэг үгийг сонсоод “Эр хүн эм хүнд биш эр хүнд хайртай байдаг мөн хачин аа” гэж гайхдаг байлаа. Ертөнцийн хүмүүс эсрэг хүйсийн хүндээ хайртай дуртай болдог нь жам. Эр хүн эр хүнээ хайрлах нь маш ховор үзэгдэл. Харин “Боловсролгүй хүн боловсролгүй хүндээ хайртай” гэсэн бол би эргэлзэж гайхалгүй шууд итгэнэ. Энэ “теорем”-ыг батлах гээд оролдоод үзье л дээ.

Зүгээр л наймаачин байсан нэгэн эр 2004 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ наймаачныхаа ухаанаар жаахан хүүхдүүд тойруулж зогсоочихоод “Ах аа, эгч ээ бид нарын төлөө “3а” гэж хэлээч дээ” гэж өрөвдөлтэй царай гаргахад “ногоон гэрлээр” сонгогдсон.

Тэр үед “үгүй ер, намын нэрээр л сонгогдчихлоо доо, энэ золиг” гэж бодож байж билээ. Энэ бол тэр үед миний бие “УИХ-д суух гэж байгаа хүн арай өөр төвшний сурталчилгаа хийх ёстой” гэсэн бодолтой байсных юм. Харин дөрвөн жилийн дараа болсон сонгуулиар нөгөө гишүүн чинь “Өнгөрсөн дөрвөн жилд төчнөөн хууль санаачилж, тэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг өргөн барьж дэмжүүлсэн. Тэдэн хуулийн ажлын хэсэгт орж ажилласан” гэх зэргээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хараад дотроо зөвшиж, гишүүн хүн ийм л сурталчилгаа хийх ёстой гэж бодож байв.

УИХ хууль тогтоох дээд байгууллага учраас тэр. Гэтэл мань хүн үсрээд өгдөг юм байна. Өөрөөр хэлбэл, боловсролтой хүмүүст зориулсан сурталчилгаа хийгээд том алджээ. “Боловсролгүй хүн боловсролгүй хүндээ хайртай” гэсэн “теорем” үйлчлэх нь энэ. Түүнийг УИХ-д суух дөрвөн жилийн хугацаанд боловсролгүй хүмүүсийн тоо боловсролгүйгээсээ даваад явчихсан байж.

Одоо ямарч хүн боловсролтой хүмүүст зориулсан сурталчилгаа хийгээд хол явахгүй. Харин жаахан увайгүй гэж ч хэлж болохоор аргуудыг хэрэглэх юм бол хол явж мэднэ. Үүнийг ойлгоогүй чадварлаг залуус яаманд бичиг цаастай зууралдаж, зарим нь хувийн секторт төрийн дарамтан дор дээшээ гарахаар мацаж байгаа бол ойлгочихсон чадваргүй залуус улс төр хийн өндөрт гарч байна.

“Ард түмэн” гэдэг үг моодноос гараагүй, улам ч хүчээ авчээ. Томоохон төсөлд хамтарч ороод бие биенийхээ хувьцааг худалдаж авсан хоёр компанийг “нэг компани” болохыг “илрүулсэн” нэг нөхөр интенэтэд холбогдсон л бол дурын газраасаа дуртай хөрөнгийн биржийнхээ хаягаар орж мэдээлэл авч болохыг “нууж” өөрийгөө Forex дээр 9-10 жил ажилласан хүн мэтээр ярьж байна.

Ажлаасаа халагдсан дарга зарим нэг гар хөл бологчдоороо дамжуулж, жирийн ажилчдын гарын үсгийг цагаан цаасан дээр цуглуулаад дараа нь цуглуулсан гарын үсэгнүүдийнхээ дээд талд “Шинэ даргатай хамтарч ажиллаж чадахгүй” гэсэн бичиг шивчихэж байна.

Хүүхдийн асрамжийн газрьш дарга нэг нөхөр ажлаасаа халагдах болсныхоо дараа хүүхдүүддээ жштэйхэн хайртай болж, нөгөөдүүл нь “Аавыг минь битгий халаач дээ” гэж телевизээр уйлцгаагаад л. Ийм л өрөвдөлтэй байдлаар сурталчилгаагаа явуулбал амжилт олдог болж дээ, Монголд.

Одоо тэгээд “мэдээлэлгүй” сонгогчдын тоо мэдээлэлтэй сонгогчийн тооноос илүү гарсан учраас “Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу ч бичиж болно” гэдэг алдарт үгийг хэрэгжүүлэх хөре суурь Монголд хангалттай бэлэн болсон. УИХ-ын гишүүн жорлон барьж хашаа буддаг хүн биш гэдгийг тэд ойлгохгүй.

“Харин ч олон сонгуулиар хулхидууллаа, одоо барьцтай юманд итгэнэ. Хэн их мөнгө амласанд нь биш өгснийх нь төлөө саналаа өгнө” гэж ярьцгааж байна. “Боловсролгүй хүн боловсролгүй хүндээ хайртай” гэдэг теорем хэрэгжээд ирэхээр УИХ-д баахан зальтай нөхөд орж орж ирэх нөхцөл бүрджээ.

Ядарч зүдрээд арчаагаа алдаад ирэхээрээ л 76 гишүүнийг муулж суудаг ард түмэнд хэлэх үг байна. “Ямар ард түмэн байна, тийм төр байна” гэдэг үг бий. 2008 оны зургадугаар cap. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа хаагдсан өдөр Бүгд найрамдах намын хэсэг хүмүүс Сонгинохайрхан дуүргийн хороодоор салют буудуулан явж байхтай таарч билээ.

Тэгэхэд хүмүүс салютыг нь булааж авахаар дайрч, “Баяр тэмдэглэж буудуулбал илүү гоё шүү дээ” гэж учирласан хүмүүсийг “Та нар ийм жаахан юм харамлаж байж яаж сонгогдох гээд байгаа юм” гэж байв.

Тэр ч байтугай машиных нь дугуй хагарахад “Буруу намьш улсуудад битгий тусач. Гурил будаа тараасан намын хүмүүс тэгж хэлсэн” гэлцэж байсан нь аймаар. үгээгүй ядуу, мэдээлэлгүй, “10000 төгрөгийн төлөө төрсөн эхийгээ алгадаад авахаас буцахгүй” ийм хүмүүс одоо улам л олон болсон. Одоо яана, даа.

…Ядарч зүдрээд, арчаагаа алдаад ирэхээрээ л 76 гишүүнийг муулж суудаг ард түмэнд хэлэх үг байна. “Ямар ард түмэн байна, тийм төр байна”гэдэг үг бий. 2008 оны зургадугаар cap…

Х.Батсайхан
Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих