Дэлхийн хамгийн хүндтэй хүмүүс

Манай гарагийн хамгийн хүндтэй хүнээр ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан Нельсон Мандела шалгарчээ. Салбартаа тэргүүлэгч “Reputation Institute” компаниас 25 улсын 50 мянга гаруй хүнээс санал асуух замаар олны хүндэтгэл хүлээсэн хүмүүсийн ээлжит жагсаалтаа гаргасан байна.

Жагсаалтын хоёрдугаарт Швейцарийн теннисчин Роже Федерер оржээ. Тэрбээр “Мicrosoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, “Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс, телевизийн алдартай хөтлөгч Опра Уинфри, алдарт “U2″ хамтлагийн дуучин Боно, Их Британийн хатан хаан хоёрдугаар Елизаветаг ардаа орхисон байна.

Америкийн сагсан бөмбөгийн “Майами” багийн тоглогч Леброн Жеймс энэ жагсаалтын 23 дугаарт, “Лос-Анжелес Гэлакси” багийн тоглогч, Английн хөл бөмбөгчин Дэвид Бекхэм 24 дүгээрт, Америкийн гольфчин Тайгер Вудс 47 дугаарт оржээ.

Энэ жагсаалтад хоёр орос хүн орсон байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев жагсаалтын 43 дугаарт, Ерөнхий сайд Владимир Путин 44 дүгээрт оржээ.

З.Амгалан

Эх сурвалж: “Монцамэ”


URL: http://www.fact.mn/24949.html

Tags:

Сэтгэгдэл бичих