МАН-ын “Бид хамтдаа” аян цахим орчинд үргэлжилнэ
МАН-ын “Бид хамтдаа” аян Монгол орон даяар амжилттай өрнөж, дөрвөн зүг найман зовхист суугаа иргэдийнхээ санал бодлыг сонссон. Тэгвэл өнөөдрөөс эхлэн МАН-ын “Бид хамтдаа” аян цахим ертөнцөд давалгаалах гэж байна. Ингэснээр гадаадад суугаа Монголчууд болон интернэт орчинд идэвхитэй иргэд эх орныхоо хөгжил дэвшилд хэрэгтэй санал, санаачилга, өөрийн үзэл бодлоо http://nam.mn/c/1d холбоосоор дамжин орж илэрхийлэх боломжтой боллоо. Ийнхүү МАН дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчуудтайгаа цахим ертөнцөд хамтдаа байж, иргэдийнхээ санаа, оноог сонсохоор болж байна. “Бид хамтдаа”, сэтгэл нэгтэй байхад хил хязгаар гэж үгүй билээ.
Өнгөрсөн зургадугаар сард МАН-аас ард түмнийхээ дуу хоолойг сонсож, мөрийн хөтөлбөр, бодлого чиглэлээ тодорхойлох зорилгоор эхлүүлсэн “Бид хамтдаа” аян 21 аймаг, 250 гаруй суманд хүрч очлоо. МАН-ын дэргэдэх ТББ-ууд ч бүсийн уулзлалтаа амжилттай зохион байгуулж залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудад тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлон, санал хүсэлтээ нэгтгээд байна.
URL: