Францын зарим иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнав

БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар энэ сарын 18-19-ний өдрүүдэд БНФУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Франц Улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Францын дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаж, зохих хувь нэмрээ оруулсан Францын зарим иргэнийг төрийн одон, медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор Рубрук хот дахь Франц, Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүн Эрик Массе, Орлеан хотын Аршетийн эмнэлгийн клиникийн эрхлэгч Негр Жак нарыг шагнав.

Мөн “Рубрук хот дахь Франц, Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүн Шантал Гобиут, Жозе Дэбрукер, Монгол Улсад Дурангийн мэс заслыг хөгжүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагааны ТББ-ын тэргүүн Николас Бурдел, Франц-Монголын соёл, хүмүүнлэгийн АПАУ нийгэмлэгийн тэргүүн Даниэл Дэвин нарыг Найрамдал” медалиар шагнаж, батламжийг гардуулан өгсөн аж.

Г.Төмөр


URL:

Нэр: Сүлдээ Огноо: 20 November 2015

Энэ том гүрний Ерөнхийлөгчтэй уулзах гэж. Сайхан мэдээ байна. Дипломат харилцаа гэж сайхан ч юмдаа.

Нэр: Зочинхүү Огноо: 20 November 2015

Ингэх л хэрэгтэй Гадаад харилцаа гэдэг ийм хэрэгтэй зүйл дээ

Нэр: Ерөнхийлөгчөө Огноо: 20 November 2015

Амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих