“Исламын улс” бүлэглэлийг Ванга эмээ ийн зөгнөжээ
-ИХ БРИТАНИ, ПОРТУГАЛЬ, ИСПАНИЙН ТАЛ УСАН ДОР ОРЖ АЛГА БОЛНО ГЭЖЭЭ-
Болгарын нэрт зөнч Вангелия Пандева буюу Вангагийн зөгнөлүүд биелэлээ олсоор байна. Тэрээр XXI зууны эхэн үе буюу хоёр дахь 10 жилийн талаар сонирхолтой зүйлүүдийг зөгнөн хэлжээ. 2015 оны талаарх түүний зөгнөлд сэтгэл түгшээх зүйл олон байдаг бөгөөдэхнээсээ бодитой болсоор буй юм.
Тэрээр зөгнөхдөө, жилийн эхээр дэлхий дээр том том өөрчлөлтүүд гарч, дэлхийн улс төрийн газрын зураг үндсээрээ өөрчлөгдөнө. Тухайлбал, Европын олон оронд хувьсгалт сэтгэлгээ газар авна, санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэж, байгалийн баялгийн хомсдол үүсэхийн хирээр олон улсын тавцанд ОХУ, БНХАУ хоёрын байр суурь өснө хэмээн зөгнөж байжээ.
Ванга сансар судлалд үсрэнгүй ахиц гарна. Энэ жилд сансарт хийгдэх нээлт бүх дэлхийг шагшруулж, хүн төрөлхтний цаашдын хөгжилд шинэ боломж нээнэ. Нууцлаг Нибиру гараг гарч ирнэ, манай дэлхий нар, шинэ гараг хоёрын дунд байрлах болно гэж хэлж байжээ.
Хамгийн ололттой нь дэлхийн эрдэмтэд хорт хавдрыг анагаах эм гаргаж чадах аж.
Жилийн дунд үед цөмийн дайнд хүргэж болзошгүй том зөрчилдөөн үүсэх боловч эцсийн эцэст энхийн аргаар асуудлыг зохицуулж чадах ба энэ нь Хятад улсыг бүр хүчирхэгжүүлнэ гэж зөгнөжээ.
Ванга цагаачдын асуудлыг олон арван жилийн өмнөөс харж, Орхи Дорнод, Африкт болж байгаа дайны шалтгаан, хэрхэн төгсөхийг ч харж байсан бололтой.
Тэрээр “Исламын улс” бүлэглэл гарч ирж, улс орнуудыг эзлэн, түүх соёлын үнэт зүйлсүүдийг устган сөнөөнө гэдгийг ч урьдчилан харжээ. 1978 онд тэрээр “Хүмүүс шашин шүтлэгээрээ хоёр хуваагдана. Сири улс сөхрөн унаж, огт мэдэхгүй этгээд ялахыг хэлж байсан ажээ. Тэр нь “Исламын улс” бололтой. Түүний хэлснээр, “Исламын улс”-ыг даран сөнөөхөд маш хэцүү бөгөөд энэ дайнаар ах дүүс сөргөлдөн байлдаж, эцэг эхчүүдхүүхдээ хаян, хүн болгон амиа аврах арга хайж, ганцаар тэнүүчлэх нь. Ванга лалын шашинтнууд европчуудын эсрэг химийн зэвсэг хэрэглэж бүгдийг нь устгана гэж хэлж байжээ. АНУ тэргүүлэх байр сууриа алдаж, дотоодын зөрчил болон санхүүгийн гүн хямралд идэгдэх болно.
Энэ жил дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшиг: газар хөдлөлт, цунами, хар салхи, ойн түймэр, галт уулын дэлбэрэлт олноор болно.
Евразийн Зүүн-Өмнөд хэсэг аймшигт цунамид өртөн, далайн усанд автаж болзошгүй. Их Британи, Португаль, Испанийн тал нь усан дор орж алга болох магадлалтай. Хойд Америк болон Канадад хар салхи дэгдэж, томоохон хотуудыг сүйрэлд хүргэж болзошгүй. Япон, Индонез болон далайн арлуудын улс орнуудад аюул нүүрлэж магадгүй гэжээ.
Африк тивд цэнгэг ус болон хоол ундны хомсдол үүсч, тахал гарч, түүнээс болж хүмүүс амгалан тайван, аюулгүй газар нутгийг зорин тэмцэх болно. Хүмүүс бөөнөөр нүүдэллэн шилжих хөдөлгөөн гарч эхэлнэ. Харин тэдний зорих газар нь Европын төв хэсэг, эсвэл Сибирийн тайга байж болох аж.
-ЕВРОП БАРАГ ХҮНГҮЙ БОЛНО-
Ванга хүний амьдралыг хальсанд буулгаад үзэж байгаа юм шиг хардаг байснаа ярьжээ. Хүний бодлыг уншдаг байсан тэрээр хувь тавиланг өөрчилж болохгүй, хүн болгон зөвхөн өөрийн тавиланг дагаж, зурагдсан замаар замнадгийг хэлж байв.
Дэлхий дээр бидний “нисдэг таваг” гэж нэрлэдэг харь гаригийн биетүүд үнэхээр ирдэг. Оршин суугчдынх нь хэлээр Вамфим гэж нэрлэгддэг гаригаас ирдэг. Миний сонссоноор бол Вамфим. Энэ бол дэлхийгээс гурав дахь гариг юм” хэмээн түүний хэлснийг түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Түүний зөгнөснөөр, 2016 оноос хойш юу болох вэ? Тэрээр ийн зөгнөжээ.
2016 онд Европ тив бараг хүнгүй болно.
2018 он. Хятад дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болно. Хөгжиж байгаа орнууд мөлжигчөөс мөлжигдөгч болон хувирна.
2023 он. Дэлхийн тойрог зам бага зэрэг өөрчлөгдөнө.
2025 он. Европ тив маш цөөхөн оршин суугчтай болно.
2028 он. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болно. (Энэ нь халуун цөмийн урвалыг жолоодно гэсэн үг аж) Өлсгөлөн газар авна. Сугар гараг тийш сансрын жолоодлогот хөлөг хөөргөнө.
2033 он. Туйлын мөс хайлж далайн түвшин эрс нэмэгдэнэ.
2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европт мусульманчууд эрх мэдлийг барина.
2046 он. Хүний ямар ч эд эрхтэнг ургуулдаг болно. Эрхтэн солих нь анагаах ухааны эмчилгээний шилдэг аргын нэг болно.
2066 он. Мусульманчууд Ромд довтлох үеэр Америк шинэ төрлийн зэвсэг хэрэглэнэ. Энэ зэвсгийг цаг уурын гэж нэрлэж болох бөгөөд огцом хүйтрэлт үүсгэнэ.
2076 он. Ангигүй нийгэм байгуулна. /Коммунизм/
2084 он. Байгаль дэлхий эргэн сэргэнэ.
2088 он. Хэдхэн секундын дотор хөгширдөг шинэ төрлийн өвчин гарна.
2097 он. Хурдан хөгширөлтийг ялан дийлнэ.
2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлж эхэлнэ.
2111 он. Хүмүүс киборг болно. /Амьд робот/
2123 он. Жижиг улсуудын хооронд дайн эхэлнэ. Их гүрэн үүнд нь саад хийхгүй.
2125 он. Унгарт сансрын уудмаас дохио хүлээн авна. Энэ үеэр хүн төрөлхтөн Вангагийн тухай дахин санах болно.
2130 он. Харь гаригийнхны зөвлөснөөр усан дор колони байгуулна.
2164 он. Ан амьтан “хүний хагас” буюу хүнтэй төстэй болон хувирах явц эхэлнэ.
2167 он. Шинэ төрлийн шашин үүснэ.
2170 он. Их хуурайшилт болно.
2183 он. Ангараг гариг дээрх колонийн гүрэн цөмийн зэвсэгтэй болж улмаар дэлхийгээс тусгаар тогтнол шаардна. /АНУ Англиас тусгаар улс болсон шиг/
2187 он. Хоёр том галт уул оргилохоо зогсоно.
2195 он. Далай доорхи колонуудыг эрчим хүч, хүнсний зүйлээр найдвартай хангана.
2196 он. Ази, европынхон бүрэн холилдож эрлийзжиж дуусна.
2201 он. Наран дээрх халуун цөмийн урвал удааширна. Үүний улмаас хүйтрэлт болно.
2221 он. Харь гаригийн соёл иргэншилтэй хэлхээ харилцаа тогтоох оролдлогынхоо үеэр хүн төрөлхтөн ямар нэг аймшигт зүйлтэй учирна.
2256 он. Сансрын хөлөг эх дэлхийд аймшигт өвчний нян тээж авчирна.
2262 он. Ангараг гарагийн тойрог зам байнга өөрчлөгдөж, сүүлт одны аюул нүүрлэнэ.
2271 он. Физикийн тогтмол хэмжигдэхүүнүүд өөрчлөгдөнө.
2273 он. Шар, хар, цагаан арьстнууд бие биедээ уусч улмаар шинэ төрлийн арьстан үүснэ.
2279 он. Оргүй хоосноос эрчим хүч гарган авна. /Сансрын хар нүх мэтээс/
2288 он. Цаг хугацаагаар аялна. Харь гаригийнхтай хэлхээ холбоо тогтооно
2291 он. Нар унтарна. Гэвч түүнийг хүн төрөлхтөн дахин асаана.
2296 он. Наран дээр маш хүчтэй дэлбэрэлт болно. Үүний улмаас таталцалын хүч өөрчлөгдөж, сансар дахь тойрог замын станц, хиймэл дагуулууд дэлхий дээр унаж эхэлнэ.
2299 он. Францад мусульманчуудын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.
2302 он. Орчлонт ертөнцийн нууцын талаар маш чухал хуулийг нээнэ.
2304 он. Сарны нууцыг нээнэ.
2341 он. Эх дэлхийд сансрын уудмаас ойртон ирж байгаа ямар ч биетийг аюулгүй болгоно.
2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр гарсан ослын улмаас их хуурайшилт үүснэ.
2371 он. Нийтийг хамарсан аймшигт өлсгөлөн нүүрлэнэ.
2378 он. Шинэ арьстнууд түргэн өсч үржинэ.
2480 он. Хоёр хиймэл нар мөргөлдсөний улмаас дэлхийд харанхуй нүүрлэнэ
3005 он. Ангараг гариг дээр дайн эхэлнэ. Энэ гаригийн тойрог зам өөрчлөгдөнө.
3010 он. Сүүлт од сарыг бөмбөгдсөний улмаас дэлхийн эргэн тойрон тоос шороо, чулуу бүхий бүслүүр үүснэ.
3797 он. Дэлхий дээрх амьтай бүхэн үхэж үрэгдэнэ. Харин хүн төрөлхтөн хэдийнэ өөр гариг дээр шинэ соёл иргэншил үүсгэсэн байх болно.
URL: