Энэ сарын 21,22-нд “Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэд”-д зориулсан үзэсгэлэн худалдаа болно
Монгол хүний элгэмсэг дотно тангараг бүтэн, хаяа багтхаараа дэм дэмэндээ амьдарч ирсэн нийт ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
НҮБ-ийн Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР” болгон гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэдэг.
Дэлхийн хүн амын 15 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс амьдарч байгаа бөгөөд тэдгээрийн 82 хувь нь хөгжиж буй улс орнуудад амьдардаг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бөгөөд энэ тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн дотны хүнээ харж хандахын тулд суралцаж, хөдөлмөрлөж, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байгаа гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын тоог нэмбэл хэдэн зуун сая хүн хөгжлийн бэрхшээлээс үүдсэн асуудалтай амьдарч байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний нэр төр, эрхэм чанарыг хүндэтгэн харьцаж, бусадтай адил тэгш эрх эдлэх боломжийг олгох нь хүний эрхийн зарчим юм.
1992оны 10 сард НҮБ-ийн Ерөнхий ассамблейн 47-р чуулганаас жил бүрийн 12-р сарын 3-ны өдрийг “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР” болгон тэмдэглэхээр тогтоож, хөгжлийн брэхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар нааштай үр дүнтэй олон арга хэмжээ зохион байгуулж, тэдэнд нийгмийн үйл хэрэгт эрх тэгшээр оролцох боломж олгохыг дэлхийн улс орнууд болон олон улсын байгууллагуудад хандан уриалсан юм.
НҮБ-ийн Ерөнхий ассамблейн 61-р чуулганаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-ийг 2006 оны 12-р сард баталснаар 2008 оны 5-р сарын 3-нд тус конвенц албан ёсоор хүчинтэй болжээ. Энэ бол НҮБ-аас баталсан хөгжлийн бэрхшээлэтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах олон улсын эрх зүйн анхны бичиг юм.
Дэлхийн улс орнууд ХБхүмүүсийн эрх ашгийг баталгаажуулах болон тэднийг бүх үйл ажиллагаанд саадгүй оролцуулах, бусад иргэдийн нэгэн адил тэгш эрхтэй болохыг нь хүлээн зөвшөөрч, тэднийг гагцхүү “төрийн тусламж, дэмжлэг хүртэгч”, “эмнэлэг, нийгмийн халамжийг үйлчилгээний обьект” мэтээр хандаж ирсэн хандлага өөрчлөгдөж, харин нийгмийн амьдарлд оролцохыг нь дэмжих, тэгш боломжийг бий болгох талаар нэлээд амжилт гарсан.
Гэвч ХБИ-ийн эрх ашгийг хамгаалах асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй саад бэрхшээл мөн аль ч нийгэмд олширсоор байна.
НҮБ-ийн Ерөнхий ассамблейн санаачлгаар “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР” –ийг “БҮХ НИЙТИЙН ХҮРТЭЭМЖИЙГ ХАНГАЖ, ЧАДВАХИЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэжээ.
Манай орон “ХБХ эрхийн тухай” конвенцид 2009 онд нэгдэн орсон бөгөөд дэлхий нийтээр 20 гаруй жил тэмдэглэн өнгөрүүлж буй уг өдрийг тэмдэглэхээр угтаж байна.
Хөдөмөлрийн яамнаас ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 2012-2015 онуудад хэрэгжүүлсэн “ХБИ-ийн ажлын байрыг дэмжих ” хөтөлбөрийн хүрээнд 5950 ХБхүнийг хувиараа болон өрхий үйлдвэрлэл эрхлэх, аж ахуй нэгж, байгууллагад байнгын ажлын байртай болход зориулж 7,9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Манай улсад ХБхүмүүсийн хөдөлмөр эрхлэлтйиг дэмжих бодлого чиглэлийг хэрэгжүүлсний үр дүнд 18 мянган ХБИ чөлөөт зах зээлд өрсөлдөж ХБИ-д нийгэмд танигдан хөгжилд хөл нийлүүлэн алхаж байна.
Хөдөлмөрийн яамнаас хувиараа бичил бизнес эрхлэгч ХБИ-ийг борлуулалтаар дэмжих зорилгоор энэ жилийн “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР” –ийг угтан 2015 оны 11-р сарын1-ний өдрөөс 12-р сарын1-ний өдрийг дуустал нэг сарын хугацаанд дээрх уриан дор зах зээлийг дэмжих аян хүрээнд “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА” Дүнжингарав худалдааны төвд 2015 оны 11-р сарын 21,22нд болно.
URL: