ЖИРГЭЭ: SPS-ийн тайлбар: Бид сувгийг нь хаа гээгүй, эдгээр сувгуудыг шалгаад өгөөчээ л гэсэн
Өчигдөр өглөө …4342 дугаараас Зоригт/SPS-ийн захирал/ гэдэг хүн залгаж байна. … – Чиний бичиж байгаа чинь хувийн шинж чанартай, SPS-рүү дайрсан шинжтэй байна. Хэрэв SPS-рүү чиглэсэн байдлаа болихгүй ингээд хувийн шинж чанартай байгаад байвал би ч гэсэн бас хувийн шинж чанартай хандаж болно шүү дээ… гэж байна. Энийг би заналхийлэл гэж бодохгүй байна. Харин асуудлын голыг үнэн мөнөнөөр нь олоочээ гэж зөвлөсөн гэж ойлгосон.
SPS-ийн тайлбар: Бид сувгийг нь хаа гээгүй, эдгээр сувгуудыг шалгаад өгөөчээ л гэсэн.
UNIVISION-ы тайлбар: ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Россия2 сувгийг өөрчлөөд Матч ТВ болгоод дараа нь Монголд цацхыг болиулхын тулд албан бичиг хүртэл ирүүлсний үндсэн дээрээс хаасан.
SPS-ийн тайлбар: Бүх кабелийн ТВ-үүд гадны сувгуудыг зөвшөөрөлгүй гаргаж байгаа!
…гэтэл CCTV5, Россия2/Матч ТВ/нь хэдэн арван жил зүгээр л гаргаад болоод байсан, дээрээс нь бүс нутгийн бодлогын хэмжээнд бүр Монголд үнэ төлбөргүй гаргахад ямар нэгэн саад учруулалгүй өнөөг хүрсэн байдаг. Дээрх 2-ын тайлбар үнэн бол жишээ нь SKYMEDIA хууль зөрчиж бүр Путин ахын үгийг үл тоон Матч ТВ-г гаргаж буй бололтой.
Хэн нь хууль зөрчөөд хэн нь ямар арга хэргэлээд байгааг ер нь бүгд л таамаглаж байгаа шүү дээ. Путин ах болиоч гэсэн бол цаанаасаа л наашаа сигналаа тасалчих л байлгүй дээ. Үнэхээр албан бичиг ирсэн бол харуулчих л даа UNIVISION!!!
SPS-ийн өөрсдийнхөө авсан контэнтийг хамгаалхын тулд хүсэлт гаргасан байж болох гэхдээ энэний далимд сувгийг нь хаах гэдэг яриа хэлэлцээр орсон бол буруу гэж бодож байна. Тухайн контэнт/жишээ нь NBA, Champions League, Premierleague/-д саад болоод байгаа бол тэр үеэр нь хааж болох арга бий. Би өөрөө SPS-д ажиллаж байсан шүү дээ. Гарах үеэр нь хаалгаж л байлаа. Энэ бол хуулийн дагуу зөвшөөрөгдсөн учраас.
Хэрэглэгчид SPS-ийн үнэтэй авсан контэнтийг өөр сувгаар үнэгүй үзмээр байна гэж орилолдоогүй шүү дээ! Үзнэ гэж мөнгө төлсөн сувгаа л үзмээр байна!
UNIVISION хэрэглэгчээ хууран мэхэлж гэрээ байгуулсан байж болох асуудал хөндөглдөнө. Учир нь тэд “Ийм ийм суваг манайхаар гарна шүү дээ, та манайхыг сонгоно уу!” гэсний үндсэн дээрээс хэрэглэгчид сонголтоо хийдэг. Гэтэл мөнгөө авсаар байгаа атлаа үзэх ёстой сувгийг нь хаасаар л… Магадгүй UNIVISION SPS-тэй хамтран ажиллаж төлбөртэй 5 суваг үзүүлж байгаа, түүнийхээ хэрэглэгчийг ихэсгэхийн тулд ийм арга хэрэглэж байгаа бол ШУДАРГА БУС л байна даа!
Хэн нь худал хэлж хэн нь тойруулаад байгааг мэдэх ч юм алга. Бүгдээрээ нэг нүүр нүүрээ хараад уулзалдсан нь дээр байх аа.
Amarsaikhan Enkhboldbaatar
URL: