С.Зориг агсны шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт

Ардчиллын алтан хараацай”, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганыг баривчлан саатуулаад байгаа. Энэ хэрэг тэртээ 17 жилийн өмнө болсон ч өнөөг хүртэл эзэн, холбогдогч нь тогтоогдоогүй хэвээр байна. Харин сүүлийн өдрүүдэд С.Зориг агсны хэрэгт ямар нэгэн байдлаар нөлөөлөхүйц “хөдөлгөөн” орсон хэмээн эх сурвалжууд хэлж байгаа билээ. Тиймээс бид энэ дугаартаа Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байгаа юм. Өнөөдрийн энэхүү нийтлэлийг 2012 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хэвлэгдэн гарсан №076 /1413/ дугаарт нийтэлж байжээ.

АРДЧИЛЛЫН ЭЦЭГ С.ЗОРИГ АМЬД БАЙСАН БОЛ МАРГААШ 50 НАС ХVРЭХ БАЙЛАА

Ардчиллын эцэг С.Зориг агсны 50 насны төрсөн өдөр маргааш тохионо. 1998 оны 10 дугаар сарын хоёрны шөнө Монголын ард тvмэн хайрт хөвгvvдийнхээ нэгийг алдсан билээ. Энэ аймшигт аллагын дараа ард тvмэн “Монголын ирээдvйн Ерөнхийлөгчийг алчихлаа” хэмээн гашуудаж байв. Тухайн vед Ерөнхийлөгч Н.Багабанди Засгийн газраас Ерөнхий сайдад дэвшvvлсэн Да.Ганболд тэргvvтэй хэд хэдэн хvний нэрийг тvдгэлзvvлсэн.Харин энэ vед Монгол Улсын Ерөнхий сайд болох хамгийн боломж­той хvнээр С.Зориг то­дорч байв. Хачирхалтай нь аймшигт хэрэг гарсан өдөр МVАН-ын Ерөнхий зөв­лөл С.Зоригийн нэрийг Ерөн­хий сайдад дэвшvvлэх эсэх асуудлаар хуралдах ёстой байтал тодорхойгvй шалт­гаанаар хойшилсон гэдэг.

Vнэхээр ч С.Зоригийг Монгол Улсын Ерөнхий сайд, цаашлаад Ерөнхийлөгч болох байсан гэдэгтэй хэн ч маргахгvй. Ийм боломж нээлттэй байсан талаар монголчууд өнөө хэр нь дурсан ярьж байна.

Харин аймшигт аллагын эзэн илэрч, баригдалгvй 14 жил болжээ. Хэрэгтнийг илрvvлэх хvсэлтэй хvн ч алга. Хууль хяналтынхан хэргийг илрvvлнэ гэж 14 жилийн турш ярьсан боловч бодит байдал дээр ямар ч ахиц гарсангvй. Монголын эгэл ард тvмэн төрсөн хvvгээ алдсан мэт эмгэнэн гашуудаж, алуурчныг илрvvлэхийг шаардсаар ирсэн.
Гэтэл сvvлдээ С.Зориг агсны ар гэрийнхэн, ах дvv нар нь хvртэл горьдлого тасарч байгаа бололтой.
Бид өмнөх дугаартаа талийгаачийн төрсөн ах Санжаасvрэнгийн Баяраатай хийсэн ярилцлагыг хvргэсэн. Тvvний ярьснаар С.Зориг агсны хэргийг жилд хоёр удаа сануулдаг гэснээс өөрөөр тайлбар хийгээгvй.
Жил бvрийн дөрөвдvгээр сарын 20, аравдугаар сарын хоёронд талийгаачийн хөшөөнд цэцэг өргөж, аллагыг сануулдаг. Гэвч цагийн аясаар С.Зориг гэдэг хvний байгуулсан гавьяа бvдгэрч байна уу гэлтэй. Амьд сэрvvн ахуйд нь хормойноос нь зvvгдэж улстөрд орсон журмын нөхдийнх нь хөшөөн дээр vзэгдэх нь цөөрч, хамгийн дотны хvмvvсийнх нь унагадаг нулимсны дусал багасчээ. Иймэрхvv байдлаар ардчиллын эцэг С.Зоригийн тvvх мартагдаж, ард тvмний нулимсаар усалж босгосон хөшөө хатаж, гандах нь.

Тэгвэл Монголын ард тvмэн vvнийг хvсэхгvй байна. Улсын Ерөнхий прокурор, ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын дарга, ТЕГ-аас хэргийг илрvvлэхийг дахин дахин шаардах болов. Гэвч энэ шаардлага төр засагт ямар нэгэн цочрол өгөхөөсөө өнгөрчээ. Эцэстээ хууль хяналтынхны энэ хvчгvй, сул дорой байдлыг улстөрчдийн бvлэглэлтэй холбон тайлбарладаг болж байна. Хэргийг зориуд мартагнуулахын тулд ажилладаг бvлэглэл ТЕГ-аас байгуулагдсан ажлын хэсгийг татан буулгаж, хэргийн мөрөөр морсон сэтгvvлчдийг ажилгvй болгож байсан удаатай.

Энэ бvхэн өнөөдөр ч хэвээрээ байгаа бололтой. 14 жилийн өмнөх аймшигт аллагыг эргэн сануулахад “том дарга” нар эрс дургvйлхэж байна лээ.

Улайм цайм биш ч тодорхой хэмжээний сануулга манай редакцид ирсээр байгааг дурдах хэрэгтэй биз. Тэгэхээр энэ хэргийг 14 жилийн турш дарагдаастай явсан чигээр нь орхих ёстой юм уу, яах ёстой юм. Ямартай ч бид С.Зориг агсны задлан шинжилгээний Шvvх эмнэлгийн дvгнэлтийг анх удаа бvрэн эхээр нь хvргэж байна.

Эх сурвалж: 


URL:

Сэтгэгдэл бичих