ОХУ-ын тамирчид сэргээш хэрэглээгүй нь тогтоогджээ

Саяхан ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид сэргээш хэрэглэсэн гэх ноцтой асуудалд орооцолдсон. Тэднийг олон улсын Олимпын хороо шалгах тушаал авч тамирчдаас шинжилгээ авсан билээ. Мөн ОХУ-ын хөлбөмбөгийн дараагийн буюу 2018 оны ДАШТ эрхийг цуцлах шийдвэр гаргах өргөдөл хүлээн авснаа ч дуулгасан.

Гэвч өчигдөр ОХУ-ын тамирчид цэвэр болохыг нь албаныхан баталж, Рио олимпын төлөө асуудалгүй өрсөлдөх боломжтой гэдгийг нь албан ёсоор зарлав. Мөн Бразиль, Бельги, Франц, Грек, Мексик болон Испани улсын тамирчдыг шалгуулах хүсэлтэй байгаагаа ОХУ мэдэгдсэн байна.

Ирэх оны гуравдугаар сард болох эрүүл мэндийн шалгалтын өдрөөс өмнө эдгээр улс орны тамирчдыг шалгуулахыг хүссэн аж. Храин Аргентин, Болив, Украины хөнгөн атлетикийн тамирчид Риогийн олимпод оролцох эрхээ бүрэн дүүрэн “халааслаагүй” байна.

Тиймээс олон улсын спортын сэргээшийн асуудал тойрсон олон мэдээ мэдээлэл хэвлэлийнхний анхаарлыг татсан хэвээр байна.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих