Европчуудын өвөг дээдэс хар үстэй, бор нүдтэй байжээ

Швейцарийн Бишон агуйгаас болон Гүржээс олдсон хүний яснуудад хийсэн олон улсын удамшлын судалгааны явцад орчин үеийн европчуудын өвөг дээдсийнхний дунд хар үстэй, бор нүдтэй, бараан арьстай хүмүүс байсныг тогтоож чаджээ.

Одоогийн Швейцарийн Невшатель кантоны нутаг дэвсгэр дэх Бишон агуйд цахиур чулуун зэвтэй суманд оногдож үхсэн баавгайны ясан дундаас хүний яс олдсон байна. Магадгүй зэрлэг араатантай тулалдаж байгаад амиа алдсан европчуудын эртний өвөг 13700 жилийн өмнө амьдарч байжээ. Харин Гүржээс олдсон яснууд нь 9700 болон 13300 жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийнх аж.

Эрдэмтэд судалгааныхаа явцад пигментийн үйл ажиллагааг хариуцдаг генийг олж илрүүлжээ. Кавказын анчин-цуглуулагчид Төв Европын анчин-цуглуугчдыг бодвол илүү цайвар арьстай байсан нь тогтоогдсон байна. Гэхдээ гурван эрэгтэй бүгдээрээ хар эсвэл бор үстэй, мөн хүрэн нүдтэй байжээ.

“Энэ судалгаа нь орчин үеийн европчуудын гарал үүсэл дөрвөн төрлийн оршин суугчдаас үүсэлтэйг харуулж байна. Кавказын анчин-цуглуулагчид Европ тивийн баруун хэсэгт 45 мянган жилийн өмнө амьдарч байсан анчин цуглуулагчдаас салж, дараа нь 25 мянган жилийн өмнө амьдарч байсан неолитын үеийн газар тариалан эрхлэгчдээс салсан болохыг бидний судалгаа харуулж байна” гэж Невшателийн их сургуулийн мэргэжилтэн Вернер Мюллер ярьсан байна.

Кавказын анчин-цуглуулагчид нь МЭӨ 3600-2300 оны уурхайн соёл иргэншлийн төлөөлөгчдийн удамшилд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Энэ соёл иргэншлийн төлөөлөгчид нүүдэлчид давамгайлсан байсан бөгөөд Уралын нурууны өмнөд хэсгээс Днестр хүртэл болон Хойд Кавказаас Волга мөрний дунд хэсэг хүртэл нутаглаж байжээ.

Судалгаанаас үзвэл, уурхайн соёл иргэншлийн төлөөлөгчид Европын баруун хэсэгт шилжин суурьшиж,  Хүрэл зэвсгийн эхэн үед соёл иргэншилд нь мэдэгдэхүйц нөлөөлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих