Б.Жаргалсайхан бөхчүүдийг “хийжээ”
Гиннесийн амжилтыг эвдэх гээд манай бөхчүүд сайхан барилдаан зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар хоёрын даваа шувтрах гэж байна. Энэ барилдааныг зохион байгуулах гэж бөхийн холбооныхон, бөхчүүд нэлээд хөдөлмөр гаргасан бололтой. Улсын томоохон бизнесменүүдтэй уулзаж, хандив цуглуулах гээд нэлээд хөдөлмөрлөжээ. Харин энэ үеэр бөхчүүдийг ойлгодоггүй хүмүүст төвөгтэй байсан гэнэ. Бөхчүүд Буянгийн Жагаагаас хандив гуйхад нь өмнөөс улс төр, эдийн засаг яриад эвгүй байдалд оруулсан байна. Тэгээд “Одоогийн бөхчүүд ч гэж дээ. Дэвжээн дээр гараад “Чи хэдийг өгөх юм. Өгөхгүй бол унахгүй” гэсэн яриа л байдаг. Гэтэл түүнийг ард түмэн үзээд баясах юм” гэх зэргээр бөхчүүдийн муу муухайг дэлгэж өгч. Энэ үеэр Улсын начин Б.Батзаяа эгдүүцэж “Та ингэж ярьж болохгүй” гэхэд Жагаа ер тоосон шинжгүй “Үнэн л юм чинь” гээд “За хоолны савуудаа нэг хоол идчих үү” гэсэн байна.
Д.Сүх
URL: