Засгийн газар огцрохгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгож, бүтээгдэхүүнээ шатаанa

“Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг болон “Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагынхан Шийдлийн Засгийн газрыг огцрохыг шаардаж мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн есдүгээр сард Г.Майцэцэг татварын буруу бодлогыг эсэргүүцэж, үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүнээ үнэгүй тараах зар дуулгаж нэлээд шуугиан, эмх цэгцгүй байдлыг үүсгэсэн. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайд есдүгээр сарын 21-нд гааль, татвар, мэргэжлийн хяналтын удирдлагуудтай уулзалт хийж, “Эксклюзив” компанийн дансыг нээж, үйл ажиллагаа явуулах боломжийг олгох тухайгаа мэдээлсэн. Энэ шийдвэр гараад хоёр сарын хугацаа өнгөрсөн ч асуудал шийдэгдээгүй учраас Шийдлийн Засгийн газрыг шийдсэн зүйлгүй олон нийтэд асуудлыг шийдвэрлэсэн дүр үзүүлэхээ больж, огцрохыг шаардаж байгаагаа тэд илэрхийлсэн юм.

“Эксклюзив” ХХК-ийн захирал Г.Майцэцэг “Үндэсний үйлдвэрлэгчид төрийн байгууллагын дарамтад орж, үүдээ барьж байгаа нь Шийдлийн Засгийн газрын буруутай үйл ажиллагаа юм. Тиймээс Ч.Сайханбилэг огцрох ёстой. Шаардлагаа биелүүлээгүй тохиолдолд дараагийн тэмцлийн хэлбэрт шилжих бөгөөд “бүтээгдэхүүнүүдээ эзэнгүй, хүн хохирохооргүй газар аваачиж шатаадаг юм бил үү” гэсэн юм.

Г.Төмөр


URL:

Нэр: зочин Огноо: 19 November 2015

нэг компанийн эрх ашгийн төлөө бүхэл бүтэн улс орны эрх ашиг хөндөгдөх ёстой юу? ойлгосонгүй. хэдхэн сар үлдээд байгаа засгийн газрыг огцруулахаас үүдэж гарах нөр их зардлыг танай компани хариуцах юм бол болох л байх л даа…

Нэр: Монгол Огноо: 19 November 2015

Авсан бол төлөх хэрэгтэй чадахгүй бол шорондоо ор битгий шоу хийгээд бай тэнэг хүүхэн

Нэр: Anonymous Огноо: 20 November 2015

Нэг худагт очиж дээ, Луусан гэж мэдэхүү?

Нэр: Tuya Огноо: 20 November 2015

Ene medrel muutai xuuxen yumaa yarij bga zuilee uuruu oilgoj bgaa bolwuu

Нэр: aagii Огноо: 20 November 2015

t1

Сэтгэгдэл бичих