Баянгол дүүргийн Засаг даргыг огцруулна

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Баянгол дүүргийн ИТХ-ын Ардчилсан намын харьяалалтай гишүүд БГД-ийн Засаг дарга Л.Амгаланг огцруулах асуудлыг өргөн барихаар болжээ. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн өмнө ээлжит бус хуралдаан зарлаж энэ асуудлыг шийдэхээр товложээ.

Сандал, суудлыг ганхуулах энэ төлөвлөгөөг дуулсан Л.Амгалан дарга сандарч, сурсан зангаараа дээгүүр, доогуур гүйж яваа сурагтай.
Өмнөх удаа буюу хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зарим өмч хөрөнгөө нуусан байсан нь түүнийг огцруулах үндэслэл болно хэмээх Авлигын эсрэг хуулийн заалтын дагуу түүнийг огцруулах асуудлыг Л.Амгалан дарга өөрөө уячихаад оруулахгүй байсан билээ. Харин энэ удаа түүнийг огцруулах асуудал дахин хөндөгдөхөд Л.Амгалан болон намынх нь гишүүд ямархуу найруулгатай жүжиг тоглохоор бэлтгэсэн бол…
Ц.Чинзориг


URL:

Сэтгэгдэл бичих