Шүхрээр буугаад од болов


Перу Улсын нэгэн адал явдалд дурлагч эр шүхрээр ээлжит буултаа хийх үеэр бүтэлгүйтэлд орсон байна. Онгоцноос үсрэхдээ тэрбээр хувцсаараа төмөр дэгээнээс гогдож орхижээ.
Ингээд сайн эр 3000 метрийн өндөрт толгойгоороо доош харсан байдалтайгаар хагас цагийг өнгөрүүлсэн аж. Онгоцны нисгэгч онгоцоо буулгах эрхгүй болов. Буулт хийсэн тохиолдолд тамирчин эр амиа алдах аюултай байсан юм.

Тэгтэл адал явдалд дурлагч эр зөв гарцыг олжээ. Газар, тэнгэрийн дунд байхдаа тамирчин эр хувцасныхаа зарим хэсгийг хутгаар зүсээд амжилттай газардаж чадсан гэнэ. Газар дээр түүнийг хүлээж байсан хүмүүс нижгэнэтэл алга ташсан бөгөөд энэхүү үйл явдлыг буулгаж авсан дүрс бичлэг цахим сүлжээнд хит болжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих