Монгол улс терроризмын индекст 124-т

Дэлхий дахинд “дайн зарласан” лалын зандалчид Монгол улсыг онилно чинээ бид бодоогүй байж болно. Гэтэл  олон улсын энх тайван, эдийн засаг судалгааны хүрээлэнгээс (Institute for Economics and Peace) гаргасан « Дэлхий дахины терроризмийн рейтинг 2015 он» илтгэлд Монгол улс 124-р байр эзэлж байгаа аж.

Эл жагсаалтад мөн Монгол улстай зэрэгцэн  Узбекистан, Туркменистан, Япон, Өмнөд Солонгос, Швейцар зэрэг 38 улс орон багтсан байна. Жагсаалт гаргахад дэлхийн нийт хүн амын 99,6 хувь нь аж төрдөг 162 улс оронд судалгаа явуулж, дотоод нөхцөл байдалд нь дүн шинжилгээ өгсөний эцэст зөвхөн өнгөрсөн жилд гэхэд 32 мянга 658 хүн террористуудын гарт амь үрэгдсэнийг тогтоожээ.

Илтгэлд дурьдсан баримтаар бол 2000 онд дэлхий дээр 3 мянга 329 хүн террор халдлагад амиа алдаж байсан бол 2014 онд амь үрэгдсэн хүмүүсийн тал илүү хувь буюу  51% нь «Лалын улс» болон Нигерт үүрлэдэг «Боко Харам» зэрэг шашны туйлширсан бүлэглэлүүдийн гарт амиа алдсан байна.

«Лалын улс» террорист байгууллага гэхэд энэ жил 6 мянга 73 хүний аминд хүрээд байгаа бол тулааны талбарт мөн дор хаяхад 20 мянган хүн алж устгасан байна.

Илтгэлд тэмдэглэснээр, террор үйл ажиллагаа хамгийн өндөр идэвхжсэн таван улс орнуудын тоонд Ирак, Нигер, Афганистан, Пакистан болон Сири оржээ. 2014 оны байдлаар эдгээр орнуудад нас барсан хүмүүсийн 78 хувь нь нийтдээ  зандалчдын гарт амь эрсэдсэн хүмүүс байгаа аж.

Л.Отгонбат

Эх сурвалж: Mongolcom.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 19 November 2015

Oilgosongui

Сэтгэгдэл бичих