Обамагийн шаардлагыг БНХАУ эсэргүүцэв

Өмнөд Хятадын тэнгист нэмж газар нутаг эзэмших болон цэргийн байгууламж барихаа зогсоохыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шаардсаныг БНХАУ эсэргүүцжээ.

Спратли арлуудад бүтээн байгуулалт хийх нь бидний эрхийн асуудал бөгөөд бусад орон үүнд оролцох эрхгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй мэдэгдэв.

Хэрвээ ямар нэг зүйл заавал зогсох шаардлагатай юм бол энэ нь Өмнөд Хятадын тэнгистэй холбоотой асуудлыг дэмий хөөрөгдөөд байгаа АНУ-ын үйл ажиллагаа юм. Үүнээс болж хурцадмал байдал газар авч байна гэж тэрбээр мэдэгджээ.

Филиппиний тэнгисийн цэргийн хүчийг бэхжүүлэхэд тусална гэж Обама амласантай холбогдуулан тэрбээр, цэргийн үйл ажиллагаа явуулах замаар бусад орны бүрэн эрхт болон аюулгүй байдалд халдах эрх АНУ-д байхгүй гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих