НМХГ-аас хэвлэл мэдээллийн байгууллагыг занал хийлэв

Манай сайтын өнөөдрийн дугаарт гарсан “Мэргэжлийн хяналтын дарга нар самрын хэргээр АТГ-т шалгагджээ” гэсэн нийтлэлтэй холбоотойгоор Мэдээ.мн сайтын удирдлагуудыг занал хийлэв.

Тэрбээр өөрийгөө тус газрын  хэвлэлийн ажилтан нь н. Бат-Эрдэнэ  байна гэж өөрийгөө танилцуулсан.

Ингэхдээ Мэдээ.мн сайтын албаны  утас залгаж  мэндийн зөрүүгүй “Яагаад худал мэдээлэл цацаад байна, Эр хүн шиг уулзая, Чавх минь” гэх мэтээр үг хэллэгээр доромжлон, нийтлэлд бичигдсэн дарга нараа өмөөрөв. Цааш нь хэдэн төгрөг өгвөл энэ мэдээллээ сайтнаасаа авахын гэх мэтээр нийгмийн нүд чих болдог хэвлэл мэдээллийн байгууллагыг худалдаж авах аястай үгээр дайрлаа.

Мэргэжил хяналтын газар гэсэн төрийн байгууллагыг төлөөлөн ярьж буй албан хаагчид иймэрхүү байдлаар ажлаа хийдэг бололтой. Ямар ч байсан энэ асуудлаар “Өдрийн сонин” болон “Сайтуудын холбооноос” цохих арга хэмжээ авахаар ажиллаж эхлээд байна.

О. Есүй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих