Төмөр замын 42 сая доллар Х.Баттулга, Б.Батзаяа нарын данс руу орсон гэдгийг баримтаар тогтоожээ

dd7e125c6e2cde83bc2272484a810c13acf65000Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг

“Шинэ төмөр” замын хэрэгт холбогдуулан шалгаж байна. Түүнтэй хамт “Самсунг С&Т” компанийн Ли Жон Гёлыг баривчлан саатуулж буй. Мөн “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилж байгаа.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ч.Ганбатыг АНУ-ь байгааг тогтоосон гэнэ.

 

Б.Батзаяа, Ли Жон Гёл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т буюу “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл заалтаар шалгаж байгаа билээ. Тэднийг 13 хоногийн туршид Зайсангийн хорих ангид саатуулаад батлан даалтад гаргасан ч уржигдар орой дахин хорих шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Б.Батзаяа нарыг батлан даалтад гаргахад түүний нагац ах Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат чухал үүрэгтэй оролцсон талаар зарим хэвлэлд онцолжээ.

 

“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын даланд зарцуулахаар Хөгжлийн банкнаас Солонгосын Самсунг компанийн дансанд 199 сая долларыг шилжүүлсэн. Энэхүү мөнгөний 70 хувийг Самсунг компани Монголын нэр бүхий таван хүний дансруу шилжүүлсэн гэдэг баримтыг Эрүүгийн цагдаагийн газраас баримттай нь дэлгэж байгаа юм. Мөн Солонгост мөнгийг угааж оруулж ирсэн нь нийт 42 сая доллар аж.

 

Энэ мөнгө хоёр дансаар орж ирж, Монголын нэгэн банкаар дамжуулагдан таван хүний дансанд орсон гэдэг. Мөнгөний урсгал мэдээж Зам тээврийн яаманд алба хашиж байсан экс удирдлагуудынх нь байсан аж. Тухайлбал, энэ мөнгө УИХ-ын гишүүн Х.Баттулга, Б.Батзаяа гэсэн таван хүний нэр дээр орж ирсэн нь тодорхой болжээ. Энд бас нэгэн хүний нэр байгаа нь Ц.Энхтуяа. Баттай мэдээлэл биш ч энэ нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын анхны эхнэр Ц.Энхтуяагийн овог, нэртэй нь таарч байгаа юм.

Мөнгө дээрх хүмүүсийн нэр дээр орж иржээ.

 

БНСУ-руу угаагдсан мөнгө нийтдээ 42 сая ам доллар болохыг хуулийнхан тогтоосон байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус хэрэгтэй холбогдуулан дараа, дараагийн хүмүүсийг шалгахаар бэлтгэж байгаа гэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Зам тээврийн сайд А.Гансүхийг хуулийнхан онилсон сурагтай. Гэхдээ түүнийг хилээр гарах эрхийг хязгаарлаж чадаагүй байна. Учир нь төрийн өндөр албан тушаалтан учир хилээр гарах эрхийг нь хязгаарласан ч албан айлчлалаар явах магадлалтай аж.

 

Бас нэгэн ноцтой мэдээлэл байгаа нь “Самсунг С&Т” компани нь байгуулагдахаасаа өмнө “Шинэ төмөр зам”-ыг тавих тендерт ялалт байгуулжээ. Уг нь манай улсын хуулиар төрийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй компани Монголд бүртгэлтэй байх ёстой. Гэтэл “Самсунг С&Т” компани нь 2012 оны арванхоёрдугаар сарын 26-нд байгуулагдсан. Эрх, үүрэг шилжүүлэх гэрээнд 2012 оны аравдугаар сарын 11-нд шалгаруулж эцэслэн тохиролцсон гэдэг. Ингэхээр энэ компанийг байгуулагаагүй байхад шалгаруулсан байна. Тус төслийг гүйцэтгэснээр тус компанид 86 сая долларын ашиг орно гэж гэрээнд тусгасан байжээ. Зөвхөн бетонон дэр дээрх бэхэлгээний үнийн зөрүү нь ийм их байжээ.

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn


URL:

Нэр: Монгол Огноо: 19 November 2015

Үнхээр л ШУДРАГА ЁС байдаг бол ХАРИУЦЛАГА ТООЦООЧ ДЭЭ, ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛТНЫ ӨМНӨ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ХҮЧИН МӨХӨСДӨХ ҮҮ???

Нэр: Zochin Огноо: 19 November 2015

Buzariin novsh uud. Bugdii ni buudval taarna. Ingej idej uuj baihad Mongol Uls dampuurahgui yahiin be.

Нэр: зочин Огноо: 19 November 2015

женко Баттулгын булхай илэрсээр байна . их дэмждэг байсан юмсан. бас л үл бүтэх нөхөр байна даа

Нэр: Anonymous Огноо: 19 November 2015

Шудрага ёс байна уу. Үнэн юм бол бариад шүүгээчээ, Худлаа юм бичээд байх юм даа

Нэр: Сод Огноо: 20 November 2015

Ямар аймаар юм бэ

Нэр: Anonymous Огноо: 20 November 2015

Хулгаи хийсэн хэрэгт нь мөрдлөгө явуулж баих шиг Бенцээ дагуулчихсан таван толгои МСиЭс яриад явах нь ямар учир юм болоо?

Нэр: zochin Огноо: 20 November 2015

ene battulgiig ihk l demjij baisansan.haramsaltai baina.

Сэтгэгдэл бичих