АН ба Хөгжлийн банкныхан айдастай байна

http://www.bolod.mn/Upload/news/13d78a8964c5a708original.jpg

-Хоёр тэрбумыг  27 болгосон луйвар хэнийх вэ- 

АН-ынхан айдастай бай- на. Хөгжлийн банкныхан ч бас. Учир нь АН-ынхан УИХ- ын 2012 оны сонгуулиас өнөөдрийг хүртэл засгийн эрхийг барихдаа төсвийн зарцуулалтыг бултуулах зорилгоор Хөгжлийн банкыг байгуулсан гэвэл үнэнээс хол зөрөхгүй. “Толгой”-д нь Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулж, “Фортуна”-гаа сайдаар нь томилж аваад ард түмний татварын мөнгийг баруун, солгойгүй цацсаныг баримт дэлгэн ярих хүн ч бий. Гурван ч жилийн хугацаанд ингэж “хазаар”-гүй явсан Хөгжлийн банкныхан ойрноос их айдастай байгаа сурагтай.

Үүнийг дагаад төсвийн гадуурх төсөв бий болгох санаачилга гаргасан АН-ынхны амьсгаа өндөр байгаа нь ч гарцаагүй. Учир нь, улсын хөрөнгийг нааш цааш нь хийх эрхтэй банк байгуулах санаачилгын эзэд нь АН-ынхан. Гэхдээ тэдний өндөр амьсгаа ирэх долоо хоног хүртэл түр намдсан.

Тодруулбал, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны ирэх лхагва гаригийн хуралдаан хүртэл Хөгжлийн банкныхан ба түүний “эзэд” түр амсхийгээд байна. Манай улсын гаднаас босгосон их хэмжээний зээл болох “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг ямар ажилд, хэрхэн зарцуулсан нь эртнээс олны анхаарлыг татсан. Тийм ч учраас өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын даргын захирамжийн дагуу Хөгжлийн банкинд шал- галт хийх ажлын хэсгийг байгуулсан байдаг.

Харин энэ ажлын хэсгийнхэн эцсийн дүгнэлтээ гаргажээ. Олон нийт уг шалгалтын дүнг ихээхэн сонирхож байгаа бол АН-ынхан чадах ядахаараа бойкот хийж байна. Уг нь энэ талаарх мэдээлэл өчигдөр буюу энэ сарын 17-нд Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч УИХ-ын даргын “ташуур” АН-ын гишүүдэд хүрсэн учраас тэд хуралдаандаа ирж, ирцээ бүрдүүлээгүй юм.

Тэр бүү хэл, байнгын хорооны хуралдаанд очиж сууж болохгүй хэмээн толгой дараалан үүрэгдсэн ч сураг бий. Тэгвэл эрх баригчдын энэ их сандралын цаана юу нуугдаж байна вэ. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд дэлгэснээр ямар хууль бус үйлдлийн сэжүүр илрэх вэ гэх мэт хариулт нь тодорхойгүй асуултууд хөвөрч байна. Ажлын хэсгийн ахлагчийн хэлснээр энэ шалгалтынхан овоо “юм”- ны үзүүрээс атгасан гэсэн.

Хэдийгээр АН-ынхан энэ шалгалтын дүнг олонд мэдээлэхгүй гэхдээ байдаг бүх л арга чаргаа хэрэглэж байгаа ч ажлын хэсгийнхэн лоббид өртөхгүй гэдгээ албан ёсоор зарлачихсан. Өнгөрсөн хугацаанд Аудитаас Хөгжлийн банкинд хоёр ч удаа шалгалт хийсэн бөгөөд үүний дүнд маш олон хууль бус үйлдэл илрээд байгаа юм.

Хоёр тэрбумаар барих замын төсвийг 27 болтол нь өсгөжээ

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд хүргэхгүйн тулд АН-ынхны “амьсгаа “давхцаад байгаагийн цаад учир нь эндээс их олон хууль бус үйлдлийн үзүүр хөврөхтэй холбоотой. Тухайлбал, энд нэг л жишээ дурдахад, хоёр тэрбумын өртөгтэй замын ажлыг 27.4 тэрбум болтол нь өсгөсөн байх юм.

Тодруулбал, Увс аймгийн төвийн авто замын барилгын ажилд төсөвлөх ёстой байсан хоёр тэрбум төгрөгийг 27.4 тэрбум болтол нь өсгөсөн луйврын шинжтэй ноцтой жишээ байна. Анх энэхүү автозамын тендерийг БНХАУ-ын “Шин Жиан Шин Фа” компани өнгөрсөн оны наймдугаар сарын 7-ны өдөр хоёр тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр үнийн саналаа ирүүлсэн байдаг. Гэтэл хоёр тэрбумын үнийн саналыг нь бууруулах биш эсрэгээрээ өсгөж, 10 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тооцжээ.

Гэтэл Архангай аймагт 3.2 км авто замыг инженерийн шугамын дэд бүтцийн хамт 4.6 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн бол Увс аймагт 10 тэрбум болгож өсгөсөн байгаа юм. Үүгээр ч зогсохгүй хамгийн ноцтой нь энэ төсвийн мөнгө ганцхан жилийн дотор 27.4 тэрбум төгрөг болтлоо өсч, 2016 оны төсөвт суусан нь анхаарал татна. Одоо энэ мөнгөнөөс 7.6 тэрбумыг нь энэ оны төсвийн тодотголоор шийдэж , үлдсэн 19.38 тэрбумыг нь ирэх оны төсөвт шахан суулгасан байна.

Мэдээж энэ үйл явдлын цаана луйврын шинжтэй үйлдэл байгаа нь ойлгомжтой. Анх энэ үйл явдлыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар илчилж, эрс шүүмжилж байсан. Гэвч үүнийх нь “хариу”-д түүнийг “Өөрийн тойргийнхоо бүтээн байгуулалтын төсвөөс хасах санал гаргасан”  хэмээн хэвлэлээр гүтгээд авсан. Түүнчлэн энэ хэрэгт Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн ихээхэн үүрэг рольтойгоор орлцож явсан. Тэрбээр дээрх “27.4 тэрбумыг төсөвт суулгаад өгөөч” хэмээн гуйгаад явж байсныг ч улс төрийн хүрээнийхэн анддаггүй юм билээ.

Харин ийнхүү түүний гуйлга биел- лээ олж, луйврын шинжтэй мөнгө төсөвт сэмхэн шургалжээ. Хаанахын, ямар жишгээр ийнхүү замын ажлын төсвийг арав дахин өсгөсөн явдлын учир удахгүй тодорхой болох биз. Угтаа нэг км замыг дунджаар 400 сая төгрөгөөр гүйцэтгэдэг юм байна.

Гэтэл Увсынхан 3.2хон км замыг 27.4 тэрбумаар барихаар төсвөө батлуулж, дээд “амжилт” тогтоолоо. Гэтэл учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар энэ мөнгөөр дунджаар 63 км автозам барьж, бүхэл бүтэн хоёр аймгийн төвийг шороон замгүй болтол зулж чадахаар байжээ.

М.Өнөржаргал


URL:

Сэтгэгдэл бичих