Машинаа халааж байгаад угаартаж нас баржээ
Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 18-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 19-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 4122, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 155, зөрчлийн 1096, Зам тээврийн ослын 357, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 92 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо “Согоот …. тоотод хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 18-нд авч шалгахад: Тус тоотод суух Б /эр.34н/ гэгч согтуурсан үедээ өөрийн “Toyoto Cresta” дугаарын хучлагатай автомашинаа халааж байгаад угаартаж нас барсан хэргийг ЧДЦХ-2 шалгаж байна.
Мөн БГД-ийн 4 хороо ”…-р байрны … тоотод хулгай орсон байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 18-нд авч шалгахад: Тус тоотод суух Э /эр.41н/-ийн гэрийн хаалганд ЧД-4. хороонд суух У /эр.23н/ нь түлхүүр тааруулж 3000 иень, 200 доллар, “iPhone-5” гар утас зэрэг эд зүйлс хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БГДЦХ-2 шалгаж байна.
Түүнчлэн БЗД-11 “Дэнжийн … тоотод хулгай орсон байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 18-нд авч шалгахад: Тус тоотод суух Н /эм.27н/-ийн өвлийн сууцны цонхыг, СХД-3. хороонд суух У /эр.27н/ гэгч эвдэн, дунд гарын мөнгөн аяга 1ш, хэмжээ хийц тодорхойгүй хаш хөөрөг 1ш, эмэгтэй савхин хүрэм зэрэг эд зүйлсийг, бусадтай бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байна.
Г.Ган
URL: