Ука тун донжтой захирал болжээ
“Киви” хамтлаг кино урлагт хүч сорих хэтийн төлөвлөгөөтэй байгаа тухай хамтлагийн продюсер Б.Ангирмаа нэг бус удаа ярьж байсан.
Тиймдээ ч “Үлгэрийн хайр” кинонд үзэгдээд өнгөрөх туслах дүр бүтээж байсан билээ. Харин тус хамтлагийн ахлагч Ука хоёр дахь кинондоо хэдийнэ тоглоод амжсан байна.
Тэрээр өчигдөр нээлтээ хийсэн “Франц үнсэлт” кинонд дур булаам захирал бүсгүйн дүрийг тун чадварлаг бүтээжээ. Ука тун донжтой захирал болсон байсан бөгөөд хамтлагийн гишүүн Ц.Намуунаа болоод продюсер Б.Ангирмаа нар нь түүнд ирж баяр хүргэлээ.
URL: