Монгол угсаатны тэнгэрлэг хоёр хөвгүүн нэг дор

Нүүр номны найз Altongerel Dagvasambuu нэгэн гайхалтай зургийг олжээ. Уг зурагт “Монгол угсаатны тэнгэрлэг хоёр хөвгүүн нэг дор хөргөө татуулсан энэ ховор зургийг олсон Khuvisgalt Khereid найздаа баярлалаа. Дилов хутагт Жамсранжав, Сөнөдийн Дэмчигдонров ван нар” гэсэн тайлбар хийн оруулжээ.

Нээрээ л энэ хоёр хүн 20 дугаар зууны Монгол угсаатны түүхийн агуу тэнгэрлэг хүмүүс мөн. Дилов хутагт Жамсранжав бол Монгол улсын тамгатай 13 хутагтын нэг байсан бол Сөнөдийн Дэмчигдонров вантан Монгол туургатныг нэгтгэхийн төлөө эцсээ хүртэл тэмцсэн эртний түүхт сурвалжтан билээ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих