Жиргээ: Манай сайд харин ядарч явна гэнэ
Харийн сайд нар эх орондоо буцаж
Манай сайд харин ядарч явна гэнэ
Ай яадаг юм түлхүүрээ хаяа л биз
Гадагшаа би сайдаа өмөөрлөө
Ам нь цангаж байгаа даа
Дотогшоо би өмөлзлөө
Миний сайд чинь МоАХ-ынхаа
Давхар дээлнээс үсэрсэн очис юм шүү дээ
Ядаж яваа юм бол миний сайд тэнд байгаад яах нь вэ дээ,
Ядарч яваа юм бол миний сайд тэнэж яваад юухэв дээ
Эх орондоо л хүрээд ир
Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг
Хөх толгойтой хөгшин муу сайд минь
Ард бидэндээ бол бандаашиндаа дэрвэлзэх
Мяндас бор сайд минь
Хүүхнүүдээрээ чамайг даллая,
АТГ-аараа чамайг айлгая
Ухаантайдаа миний сайд хурай, хурай, хурай.
Унага шиг эх орондоо давхиад ир, миний сайд, гурий, гурий, гурий.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Teneg mal zailaa