Одод хиймэл хөхөө ямар үнээр хийлгэсэн бэ?
Salma Hayek: $10.000 ам.доллар
Тэрээр хөхөө томруулах мэс засал гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй ч харваас илэрхий юм. Тиймээс ч In Touch Weekly сэтгүүлээс хамгийн өөгүй хиймэл хөхтэй жүжигчдийн нэгээр нэрлэсэн байдаг.
Carmen Electra: $10.000 ам.доллар
Түүний хөх 32B хэмжээтэй ч томруулж DD болгожээ. Ингэснээр Playboy Magazine - ийн нүүр хуудсыг дөрвөн ч удаа чимсэн гэнэ.
Nicole Kidman: $15.000 ам. доллар
Nicole Kidman хөхөө томруулснаас гадна Ботокс тарианы эмчилгээ хийлгэдэг. Түүний хөхөө томруулсан нь 2014 оны зургаадугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан Celebrate Life Ball арга хэмжээн дээр мэдэгдсэн юм.
Нью Йоркийн алдартай мэс засалч Dr. Matthew Schulman - ийн харснаар хөхийг хоёр сар орчмын өмнө хийгдсэн гэж үзсэн ба төрөлхийн юм шиг харагдахад хугацаа хэрэгтэй байдаг гэжээ.
Kelly Rowland: $15.000 ам. доллар
Тэрээр 18 настайдаа хөхөө томруулах мэс засал хийлгэхийг хүссэн ч өөрийн болон Beyoncé - ийн ээжийн зөвлөснөөр хүлээхээр шийджээ.
Ингээд 10 жилийн дараа хийлгэсэн бөгөөд Shape Magazine - ийн нэгэн ярилцлагадаа үр дүнд нь сэтгэл хангалуун явдгаа дэлгэжээ.
Denise Richards: $25.000 ам.доллар
Тэрээр US Weekly Magazine - ийн ярилцлагадаа 19 настайдаа дэндүү яаран хиймэл хөх хийлгэсэн тухайгаа ярьсан байна. Denise Richards хэрвээ хиймэл хөх шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр шийдсэн бол заавал судалгаа хийхийг захисан юм.
Тэрээр гурван удаа хагалгаанд орсон ба эхний хоёр мэс засалч нь хөхийг нь хүссэнээс нь том хийсэн бол гурав дахь нь харин хүссэнээр нь хийж өгчээ.
Heidi Montag: $30.000 ам.доллар
The Hills цувралын од жүжигчин бас дуучин Heidi Montagнэг өдрийн дотор 10 гаран мэс засал хийлгэж байсны нэг нь хөхөө томруулах мэс засал хийлгэсэн явдал юм.
Гэвч хэтэрхий том хиймэл хөх хийлгэснээсээ болж нурууны өвчтэй болсон гэнэ. Ингээд Анжелина Жолигийн эмч Dr. Jay Orringer - тэй холбогдож хиймэл хөхнийхөө суулгацыг жижигрүүлжээ.
Angelina Jolie: $40.000 ам.доллар
Жагсаалтын нэгдүгээрт бичигдэнэ гэдэг нь түүнийг илүү том хөхтэй болохыг хүссэн гэсэн үг биш. Тэрээр хөхний хорт хавдраар өвчлөх магадлалаа бууруулж хоёр хөхөө авахуулах шийдвэрийг гаргасан билээ. Ингэснээр аймшигт өвчнөөр өвчлөх эрсдэл нь 87% – аас 5% болж буурсан юм. Оношлогоо нь $3000 ам.доллараар хийгдсэн бол хөхөө авахуулах мэс засал нь $15.000 ам.доллараар хийгдсэн гэнэ.
URL: