Хамгийн зальтай ард түмнийг тодруулжээ
Зүүн Английн их сургуулийн эдийн засгийн тэнхимийн эрдэмтэн багш Дэвид Хью-Жонс дэлхийн 15 улс, орны төлөөлөгчид бусдыг хэрхэн хуурдаг вэ гэдгийг судлажээ.
Ингээд санхүүгийн ашиг, орлого олж болохуйц үед бусдыг хуурч, мэхлэх хамгийн магадлалтай хүмүүсээр хятадууд болон энэтхэгчүүд тодорсон байна. Харин хамгийн шударга хүмүүсээр Их Британийн ард иргэд тодорсон аж.
Эрдэмтэн эр цахим санал асуулгыг явуулахдаа хоёр туршилтыг зэрэг хийсэн байна. Түүний явуулсан судалгаанд Бразил, Хятад, Грек, Япон, ОХУ, Швейцарь, Турк, АНУ, Аргентин, Дани, Их Британи, Энэтхэг, Португал, Өмнөд Африк, Өмнөд Солонгос зэрэг 15 улс, орны 1500 гаруй хүн сайн дураар оролцжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: