Аав хүү хоёр Киокушинкай каратэгийн ДАШТ-д оролцоно

http://www.bolod.mn/Upload/news/munhbaysgalan.jpgКиокушинкай каратэгийн 11 дэх удаагийн Дэлхийн Аваргын Нээлттэй Тэмцээн 2015 оны 11 сарын 20-ноос 22-ны хооронд Токио хотноо зохион байгуулагдах юм. Энэхүү тэмцээн нь дөрвөн жилдээ нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд манай тамирчдаас 2015 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнд амжилттай оролцоод ирсэн Н.Отгонбаатар, М.Баттүшиг нар урилгаар оролцоно.

Түүнчлэн ахмад Тамирчдын ДАШТ-д Л.Баярсайхан, өсвөрийн ДАШТ-д Б.Мянхай нар Монгол улсыг төлөөлж оролцохоор болжээ. Ахмад болон өсвөрийн ДАШТ-д оролцож байгаа Л. Баярсайхан, Б. Мянхай нар нь төрсөн аав хүү хоёр юм.

Манай улсаас Киокушинкай каратэгийн Дэлхийн Аваргын Нээлттэй Тэмцээнд анх удаа ахмад, өсвөрийн тамирчдыг төлөөлөн аав хүү хоёр оролцож байгаа нь бахархууштай. Тэрээр Д.Чинзориг багштай баг тамирчид маань өнөө өглөө Токио хотыг зорьжээ.

Киокушинкай каратэгийн 11 дэх удаагийн Дэлхийн Аваргын Нээлттэй Тэмцээнд оролцохоор Япон улсыг зорьсон аав хүү хоёртоо болон бусад баг тамирчиддаа амжилт хүсч, дэлхийн аварга болохыг ерөөе.


URL:

Сэтгэгдэл бичих