Аниргүйн гүнд ганцаар суухдаа Аавынхаа төрхийг бүдэгхэн хардаг
Аниргүйн гүнд ганцаар суухдаа
Аавынхаа төрхийг бүдэгхэн хардаг
Хайрын сайханд нь бөмбөрөхдөө
Хан хорвоогийн жаргалыг атгасанаа
Хонгор үр нь мэдээгүй өнгөрөөж дээ.
Дэндүү эрт буцлаа даа та минь
Дэргэд минь жаахан амсхийхгүй яав даа
Дотогшоо би өмөлзөн харуусдаг ч
Дундуур амьдралын жаргалаа
Хайраар би дүүргэдэг ээ аав минь.
Харуусан уйлах үе өчнөөн байсаан
Хаалгыг минь тогшоод ороод ирэх бол уу хэмээн
Харуулдан суух үе олон байсаан аав минь
Хагацал үзэхгүй юм шиг гэнэн явсан нас минь
Хаяанд ирсэнийг яахин анзаарах билээ.
Тэнгэрт биш зүрхэнд минь орших
Тэнүүн ухаант миний л аав
Алган дээрээ бөмбөрүүлэн өсгөсөн
Амин хайрт охин чинь
Таныгаа санан шүлэглэн сууна…
Зүүдэнд биш сэтгэлд мөнхрөх
Холч ухаант миний л аав
Зүйрлэшгүй хайрандаа бялхуулсан
Хонгор үр нь таныгаа үгүйлнэ…
Шүлэгч шувуухай
2015 он.
URL: