Загастайн даваагаар зорчуулах хүсэлт хүргүүлэв

q4rafsaСүүлийн өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас Донойн‬ хөндий, ‪Сайрын‬ дөрөлж, ‪Дахтын‬ даваа чиглэлийн авто замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж, нөхцөл байдал хүндрээд байна.

Үүнтэй холбогдуулан Завхан аймгийн ‪Онцгой комисс‬ хуралдаж энэ сарын 17-ноос 25-ныг хүртэл хугацаанд оройн 17.00 цагаас өглөөний 08.00 цагийн хооронд ‪‎тээврийн хэрэгслүүдийг‬ Загастайн даваагаар зорчуулах хүсэлтийг Зам тээврийн сайдад хүргүүлжээ.

Загастайн даваа орчимд 20-30 см цас унасан бөгөөд аймгийнхан зам давааг нээхээр ажиллаж эхэлсэн аж. Өнгөрсөн сарын 8-нд Завхан аймгийн Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 61км хатуу хучилттай зам гүүрийн барилгын ажлын хүрээнд Зам, тээврийн сайд тушаал гаргаж дээрх маршрутаар зорчуулж байсан юм.

Ийнхүү авто замын нөхцөл хүндэрсэн, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүйгээс Улаанбаатар – Завхан чиглэлийн зорчигч тээврийнхэн замын буудлуудад саатаж, хоноглох болжээ.

Ц.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих