Бөхийн өргөөнд гурвын даваанаас эхлэн барилдана
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй Гиннесийн амжилтад бүртгүүлэхээр 6002 бөх Төв цэнгэлдэх хүрээлэнд тав дахь өдрөө зодоглож байна.
Барилдаанд улсын цолтой 157, аймаг, цэргийн цолтой 816, сумын цолтой 1905 бөх байгаа бол үлдсэн нь цолгүй бөхчүүд аж. Гиннесийн амжилтын хорооны Хятад төлөөлөгч арга хэмжээний нээлтэд ирчихээд буцаад явчихсан байгаа. Барилдааны сүүлчийн өдөр буюу энэ сарын 24-нд тухайн төлөөлөгч дахин ирж Гиннесийн амжилтад бүртгэх эсэх шийдвэрээ эцэслэн гаргах юм байна.
“Монгол бөхийн гайхамшиг” барилдааны нэгийн даваа өчигдөр дуусч хоёрын даваа эхэлж байгаа юм байна. Хоёрын даваа хоёр хоног үргэлжилээд, гурвын даваанаас эхлэн Бөхийн өргөөнд барилдаанаа үргэлжлүүлэх аж.
Б.Ирээдүй
URL: